❤️11❤️

1.3K 188 88
                                    

Бие минь яг л хийгүй хоосорч буй шаар шиг нуран унаж, сэтгэл минь юу ч үгүй болтлоо эзгүйрэв. Хоолой боогдох шиг хачин мэдрэгдэхэд чангаар орь дуу тавин уйлж эхэллээ.

Энэ үед Жунины гайхшран намайг аргадах гэсэн хүслийг мэдрэх сөхөөгүй хөөрхий Инсог бодон дотоод оюундаа өөрийгөө алахыг хүсэж байсан юм.

Тэр үхчихвэл би амьдрах эрхгүй гэж бодсон. Түүнийг инээж байхыг дахиж харахгүй юм бол өөрийн ирээдүйгээ чөтгөрт зарахдаа баяртай байхаа ойлгосон.

Төсөөлж байгаагүй түүнийг үг дахин дахин бодогдоод Инсо намайг "сайн хүн" хэмээсэнд баярлаж эсвэл гомдож байх шиг хачин мэдрэгдэнэ.

Яагаад... Яагаад би сайн хүн гэж? Яагаад чи үргэлж сайхан сэтгэлтэй гэнэн хэвээрээ л байгаа юм бэ. Чиний бяцхан зүрхийг асар их өвтгөсөн байхад... Намайг тэгж бодсон хэвээрээ гэж үү?

"Жэнни? "

Жунины хоолой одоо л нэг юм хажууд хүрж ирэх шиг болов. Би гэнэт ухаан оров уу гэлтэй дээш босоод "Ж-Жунин... Надад туслаач?" гэж чичигнэсээр хэлэв.

Жунин намайг хажуунаас түшин "Мэдээж би тусланаа. Одоо тайвшраад яах ёстойг минь хэлээч." гэхэд би толгой дохин Крисийн хэлж өгсөн эмнэлгийг санах гэж хичээв.

Жунин: Ким Инсо хаана байгаа вэ?

Эмнэлгийн үүдэн дээр очин сураглахад түүнийг сэхээн амьдруулах тасагт байгааг бидэнд дуулгасан юм. Яаравчлан гүйн очиход Крис байдгаараа айсан байртай нааш цааш холхин намайг л хүлээж байсан гэсэн шиг шуудхан тэврээд авлаа.

Крис энгэрт минь шигдэн жаахан жаал шиг нулимсаа нуулгүй уйлахдаа "Тэр өөрийгөө хороох гэсэн" гэдэг үгсийг дахин давтсаар өөрийгөө ямар их үзэн ядаж байгаагаа хэлнэ. Хэдийгээр би тайвширч Крисийн толгойг илж байсан ч үнэндээ юуг ч хэлж чадаагүй юм.

Учир нь "Бүх зүйл зүгээр болно" гэсэн үгс дэндүү хүнддэх юм шиг. Энэ үгийг би түүнд хэлэх нь бүү хэл өөрөө тэгж бодохгүй байлаа. Инсо өөрийн амьдралаа цэглэхээр зориг шулуудсанд миний нөлөө ямар их билээ дээ...

Хүйтэн коридор цаг минут тутамд улам л жихүүцмээр болж байлаа. Хэдхэн алхмын цаана хүмүүс үхэл амьдралтай тэмцэн амь насныхаа шалгуурт шүүгдэж байхад хүйтэн байх нь аргагүй гэмээр.

Би өөдрөг нэгэн биш ч Инсог биднийг орхиод явахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Саяхныг хүртэл уйлсан Крис одоо мөрийг минь дэрлэн гүн нойрондоо автах бөгөөд харин би Инсог сэргэвэл яах тухайгаа бодно.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now