💛7💛

1.7K 204 133
                                    

Би: Хэлээч дээ? Яах гээд байгаа юм?

Сухо: Байж бай. Би хэлнэ, тэнэгээ.

Би бага зэрэг залхаад байсан болохоор хошуугаа унжуулан "Сухо, чи ямар хэцүү юм бэ? Удахгүй хичээлийн хонх дуугарлаа шдээ?!" гэхэд Сухо инээмсэглэн "Бүхэл хичээлийн турш нэг хором ч алгасахгүй унтдаг юм байж."

Би: Хөөе! Чи муу! Үхмээр байна уу!?

Сухо над руу хэлээ гарган: Ммнай! Худлаа юм уу? Үнэн шд. Чамд их санаа зовдог шүү золиг минь. Заримдаа бүр үхчихээгүй байгаа гэж айгаад амьсгалж байгаа эсэхийг чинь хүртэл шалгадаг.

Би: Ким Жүнмён! Өөдгүй ширээний хамтрагч минь! Чи юугаа ярих гээд байгаа юм бэ? Яах гэж хар өглөөгүүр дээвэр дээр авчирсан юм?

Сухо хариулахын оронд дахиад л тэнэг хүн шиг ганцаараа инээн "Бид эцэст нь ахлах сургуульд орсон!" гэлээ.

Нойр минь үнэхээр хүрч байсан болохоор би байдгаараа эвшээлгэн "Тэгээд? Аишш! Чиний зөв. Ким Жисү үнэхээр хөгширч эхэлж байгаа юм байна даа!"

Сухогын урам хугарсан юм. Тэр их хачин царай гаргаад "Үнэхээр мартчихжээ."

Би: Юуг вэ?

Сухо: Ахх! Чамайг тэнэг гэдгийг чинь мартчихаж. Дараа хэлье. Одоо явцгаая.

Тэр гараа халаасандаа хийж аваад түрүүлээд дээврийн хаалга руу алхав.

Надаар тоглоод байгаа юм байх даа? Дээвэр дээр гарч ир гээд л. Тэгснээ дараа болъё ч гэх шиг. Өөдгүй золиг!

Анх гавлуулж танилцаж байсан миний хамгийн хайртай найз Ким Жүнмёнд би шинэ хоч олж өгсөн. Сухо. Түүнийг би Сухо гэж дууддаг. Надаас өөр хүн тэгж дууддаггүй л дээ. Би хүмүүст хоч өгөх дуртай! Ирээдүйд ч гэсэн олон хүн миний өгсөн хочинд дуртай байна байх.

Сухо надад их сайн. Тэр намайг өөрийнхөө дүү шиг л халамжилж, үргэлж хажууд минь байдаг. Нэг удаа хөрш ахлах сургуулийг хэсэг танхай охидтой зодолдоод, нэгэн зэрэг түлхүүлээд хэцүүдэх үед Сухо яг л баатар шиг гэнэт гарч ирээд намайг үүрээд зугтаасан. Тэр золигыг тийм их зоригтой гэдгийг анх тэгж мэдсэн юм даа.

Түүнд би эрхлэх дуртай. Хичнээн дураараа аашилж, олон зүйл нэхсэн ч Сухо золиг хэзээ ч "Үгүй" гэж байгаагүй. Тийм болохоор хааяа би давардаг байх. Гэсэн ч тэр одоогоор юу ч хэлээгүй явна.

Ингэхэд яагаад юу ч хэлдэггүй юм бол? Тэр тэнэг болохоор уу? Эсвэл уурлах систем тархинд нь суугаагүй юм байх даа. За яахав. Шалгаад л үзчихье.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now