❤4❤

1.8K 208 124
                                    

Танил гэхэд дэндүү танил болсон тэр газрын үнэр. Үл ялиг будаг эсвэл шохойны үнэр ханхалсан, бага зэргийн замбараагүй орчинтой хэдий ч зохицолыг бий болгосон өрөө. Өглөө бүр 7 цагт ангидаа ганцаараа суудаг эрхэмд зориулж өөрийн гараар бэлтгэсэн өглөөний хоолоо өхөөрдөм хоолны саванд хийчихээд өгөх гээд зорьж ирсэн минь энэ.

Жунин маш завгүйгээр шинэ хувцасаа бүтээх тул намайг ангид нь ороод ирсэн байгааг ч анзаараагүй юм. Энэ мөчийг далимдуулан түүний хийж буй зүйл рүү чимээгүйхэн ойртоод нууцаар ажиглаж эхлэв. Энгийн юм шиг хэрнээ ямар нэг жижиг хэрэгсэл дээр нь ач холбогдол үүрүүлсэн даашинз аж. Жунин бүх зүрх сэтгэлээрээ хийж байгаа нь түүний үйлдэл бүрээс анзаарагдсаар.

Яагаад ч юм урьд өмнөх битүүхэн атаархал минь надад бодогдож өөрөөсөө ичихэд хүрлээ. Оны эцсийн коллекц үнэндээ зөв хүнийхээ гарт очсон бололтой. Би ажиллаж байхдаа түүн шиг их чин сэтгэл гаргадаг болов уу? Миний хээнцэр, гялтгар загварууд гадна талаасаа л бусдын анхаарлыг татавч түүний загвар шиг тааламжтай мэдрэмжийг хүргэхгүй дэг.

Би: Ким Жунин үнэхээр хичээнгүй хүн юмаа. Өдөр шөнөгүй л ажиллана гээч.

Жунин хоолойг минь сонсоод хойш эргэж харахдаа хөнгөхөн инээдийг нүүрэндээ цогцлооно. Харин би түүнд зориулж бэлдсэн халуун хоолоо дээш болгон агаар дээр сэгсрэх мэт боллоо.

Тэр үнэхээр л өлссөн тул хийсэн будааны ороомог, зарим амтлаг шарсан махыг ар араас нь угсруулан идэж байв. Тэгэх бүртээ нүүрнээсээ огт инээмсэглэлээ салгасангүй "Жэнни үнэхээр л хатан юмаа! Хүн яаж хоолыг ийм төгс хийж чаддаг байна?" гэх зэргээр хүүхэд шиг үгсийг хэлнэ.

Би: Больж үз. Чиний магтаалаар би яах юм бэ? Хурдхан ид. Би явахгүй горьгүй.

Жунин аман дахь зүйлээ чанга чанга зажилсаар "Юу гэж байгаа юм? Миний найз ийм эрт хичээлтэй юм уу?"

Би: Байхгүй л дээ. Гэхдээ зарим нэг хүний ажиллаж байгааг харсан өөрийгөө илүү сайжрах шаардлагатай гэдгээ ухаарлаа.

Жунин: Тэгвэл яв яв. Би хоолны савыг чинь өдөр аваачаад өгий.

Түүний жишимчгүй хэлсэн үгийг сонссон би царайгаа үрчийлгэн "Тэгж уулзах шалтаг гаргаад юугхэв" гэхэд Жунин тас тас хөхрөөд өөрийн мэдрэмжгүй зассан үсээ хойш илэс хийн "Харин тэгээд л албаар дараа нь аваачиж өгий гээд байхад" гэж айлгүйтэн хэлэв.

Шулуун индүүдсэн урт хүрэн үснийхээ үзүүрээр оролдохдоо Жунины хэрхэн тааламжтай хооллож буйг хараад бүр гөлөрч орхиж. Өлссөндөө ч юм биш. Зүгээр л түүнийг ажаад л ажаад л байж байх надад таалагдаад байсан. Яасан юм бол доо? Ямар хийх ажилгүй хүн биш.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now