❤10❤

1.6K 170 88
                                    

Би над шиг байхаа больж байгаагаа мэдэрч байна. Маш удаанаар хувьсах бие хүн минь буруу луу биш зөв рүү тэмүүлэх боллоо.

Өмнө нь хамаагүй мэт амьдарсаар ирж... Тэдгээр хий хоосон өнгөөрөөсөн аз жаргалгүй өдрүүд хайран юм.

Өөртөө дэндүү итгэлтэй байсан юмсан. Би хамгийн шилдэг нь гэдэгт, би хичээвэл бүгд болно гэж. Гэхдээ үгүй юм байна. Энэ хэрхэвч муу зүйл биш. Магадгүй... Хэн нэгнээс суралцах боломж гарч ирнэ гэдэг гайхалтай зүйл бололтой. Надаас илүү хүн байна гэж бодох нь зугаатай юм.

Ялангуяа тэр нэгэн гайхалтай хүн үргэлж хажууд минь байх үед. Хар буруу санаагүй зүгээр л хажууд байхдаа гялтганадаг залуу. Энэ бол Ким Жунин. Миний үлгэр дуурайлал авдаг хүн, зүрхний минь чандад ургасан цэцэгсийн бал бурам билээ, тэр.

Жунин хааяахан над руу харан айлгүйтэн инээж байлаа. Тэр үед нь би догдолж байсан ч аль болох юу ч болоогүй юм шиг царайлна. Зугаатай байна.

Жунин: Ядарч байна уу?

Би: Үгүй ээ. Харин чи?

Жунин: Үнэндээ бол тийм. Чи минь үнэхээр мундаг эмэгтэй юм.

Жунин ингэж хэлээд инээмсэглэхдээ үсийг минь илж байв. Түүнд эрхлэн суухдаа гайхамшиг тохиосон өдөр түүний өгсөн бяцхан бэлгэнд хүрж байв. Жижигхэн бөгж... Асар их хайраар бүрдсэн бөгж. Тэр минь надад зориулж өөрөө хийсэн юм.

Би: Жунинаа, бид илүү их ажиллах хэрэгтэй.

Жунин: Мэднээ. Уучлаарай.

Би: Юунд вэ?

Жунин: Чамаар үргэлж туслуулдагт.

Тэрний тогтвортой харц нь нааш чиглээд ийн хэлэх үед би өөрийн мэдэлгүй Жуниныг зөөлөн цохиод "Дахиж битгий ингэж хэлээрэй. Бид чинь хамтрагчид?"

Түүний амнаас сонсохыг хүсдэггүй юм. Жунин мэдэхгүй байх. Түүнтэй хамт ажиллаж эхэлснээс үзэл бодол минь хэр их өөрчлөгдсөн болохыг. Хэнбугайг ч өөрөөсөө илүүд гаргадаггүй, өөрийгөө хатан гэж өргөмжилдөг байсан Жэнниг тэр үгүй хийхэд тусалж байгаа шүү дээ. Тийм байтал... Уучлал гуйх нь тэнэг зүйл.

Жунин гэнэтхэн чанга инээн: Хамтрагч гэнэ шүү.

Түүний үг хачин санагдсан тул "Эхх?" гээд ярвайхад Жунин надтай ойртон духан дээр минь зөөлхөн үнсээд "Миний эмэгтэй юм байж" гэж шивнэв.

Аиш! Энэ залуу өөрийгөө ичимхий гэж ам нээх бүртээ хэлдэг байж яахаараа хийж байгаа үйлдлүүд нь ийм байдаг байна?

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now