💛11💛

1.3K 179 141
                                    

"Гэрээтэй сайн танилцаж дуусаад энд гарын үсгээ зураарай."

Ажилтан эгч цаасны доод буланд байх миний нэрийг бичсэн хэсэг рүү заалаа. Түүнд талархан инээмсэглээд гэрээний заалтуудыг нэг бүрчлэн уншиж эхлэв. Өөрийнхөө үйлдэл бүртээ хяналт тавих хэрэгтэй байх нь ээ.

Тийм дээ. SeoulK тийм ч задгай газар биш юм. Энэ нь сайн зүйл шүү. Гарын үсгээ зурж дуусаад гэрээгээ түүнд өглөө.

"Энэ бол Жон менежэр. Ким Жисүд одооноос анхаарал тавьж байх болно."

Миний өмнө зогсох 30 орчим насны ахыг надад танилцууллаа. Тэр нүдэнд дулаахан сайн хүн шиг байсан болохоор би баяртай нь аргагүй түүнтэй мэндлэв.

Өнөөдөртөө entertainment-ийн зарим ажилчидтай танилцсанаас өөр хийх зүйл байсангүй. Намайг Жон ах хүргэж өгөхөөр болсон ба анх удаа л нөгөө одуудын суугаад байдаг том машинд орж үзээд бөөн алмайрал боллоо шүү.

Би: Вуаа! Ахаа, би дандаа энүүгээр явах юм уу?

Жон ах: Тэгнэ дээ. Энэ машин ч бас одооноос найз чинь шүү. Сайн уу гээрэй.

Би: Сайн уу! Өө тийм үү? Чи 4 настай байх нь ээ.

Жон ах бүр гайхсан бололтой "Хэн 4 настай гэж?" гээд айдаст автсан маягаар асуулаа.

Би: Харка! Тэр надтай ярьсан. Сайн уу гэсэн чинь өөрийнхөө насыг хэлсэн юм.

Ах одоо л ойлгов уу гэмээр чангаар инээн "Би ч уйдахгүй бололтой шүү. Жисү үнэхээр хөгжилтэй юм байна. Аль хэдийн машинд хоч өгчихжээ."

Би: Тийм ээ. Тэр миний найз болчихсон.

Яагаан байшингийн үүдэнд анх удаагаа менежэр ахаараа хүргүүлж ирлээ. Ахад олон удаа бөхийсөөр дотогш орвоос нэг л хачин шүү. Манай хэдээс сураг байхгүй. Тэгсэн хэрнээ гэрэл асаалттай ч байх шиг.

Байзаарай! Сүүлийн үед хулгай их болсон гэж дуулсан юм байна.

Би: Ямар /дийд/ нь вэ! Чи одоо зугтааж чадахгүй шүү! Ким Жисүг мэдэхгүй л байна даа!!

Гал тогооноос хайруулын таваг шүүрээд авлаа. Өөр зэвсэг хэрэггүй ээ. Би нэг хүүхэлдэйнээс үзсэн. Хайруулын таваг бол хамгийн аймар нь.

Тавгаа барьсаар урагш алхана. Нам гүн бас нэг л жигтэй орчин. Хмм. Гэсэн ч надаас нуугдаж чадахгүй шүү.

Ард чимээ гарч огцом эргээд харлаа. Нүдээ тас аниж байгаад май гээд ганц л цохисон. Удалгүй баахан орилоон гарч гайхсаар харвал юун хулгайч. Дүү нарын ам ангайчихсан над руу гурвуулаа том нүдлээд байж байдаг шүү.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now