💙1💙 (Life is fun)

5K 300 28
                                    

💙💙💙 Rose💙💙💙

Бусдаас онцгойрох ямар нэг чухал зүйл хүн бүрт байдаг. Би өөрийгөө тийм ч гутранги гэж бодоггүй л дээ. Гэхдээ эгч нар болон Лисатай өөрийгөө харьцуулж бодоход үнэхээр сэтгэлээр унадаг. Учир нь надад ямар ч онцгүй зүйл байдаггүй...

Жисү эгч. Тэр маш хөгжилтэй бас илэн далангуй хүн. Түүнтэй харьцахад хялбар, эгч өөрийгөө ч мэддэг болохоор үргэлж инээдтэй зүйлс ярин биднийг хөгжөөж өгдөг. Тэр бол бусдад инээд бэлэглэдэг онцгой хүн.

Жэнни эгч. Тэр өөрийн хүчирхэг харизмаг ялгаруулан өөртөө итгэлтэй байдлаараа хэнийг ч номхруулж чадна. Эгчийн хөөрхөн царай, сайхан биеэнд бүгд захирагддаг шүү дээ. Жэнни эгч тийм л хүчирхэг нэгэн.

Лиса. Түүний нэрийг сонсоход л ямар мундаг гэдгийг нь мэдэж болно. Лиса бүх зүйлдээ сайн болохоор бараг л төгс. Түүнд өөлөх зүйл үгүй...

Би атаархаж эсвэл тэдэн шиг болохыг хүссэнгүй. Зүгээр л бусдад онцгой гэдгээ мэдрүүлэх нэг тийм зүйлтэй болмоор байна. Ядаж л өөрийн энэ ичимхий зангаа хаямаар байна?

Хуулийн чиглэлээр сурдаг болохоор байнга хууль дүрэм, өмгөөлөгч хүнд байх ёстой зан чанарын тухай номыг уншдаг. Би өмгөөлөгч байхад өөрийгөө тохирно гэж бодохгүй байна. Бусдыг өмгөөлөх хүчирхэг үг хэлж чадах болов уу?

Гэр бүл маань тэр чигтээ хуульч хүмүүс байдаг. Эгч маань гэхэд л нилээдгүй амжилттай яваа хуульч эмэгтэй. Би удмынхаа замыг хөөсөн ч энэ мөчид илүү сайн хичээх хэрэгтэйгээ мэдэхгүй юм. Ядаж л ангийнхантайгаа харьцаж чаддаг байсан бол ч... Хичээлдээ шамдахаас өөр хийх зүйл алга.

Оюутнууд ардханд минь бөөн шуугиан болон одоо хаашаа явах талаараа ярин инээлдэцгээнэ. Би тэдэнтэй нэгдэе гэж хэлж чадалгүй санаа зовсоор зүгээр л ном дэвтрээ цүнхэндээ хийж байлаа.

Хамгийн дуу ихтэй Шимсол миний нэрийг дуудан өмнө минь хүрж ирж зогсоод "Өнөөдөр шинэ хичээлийн жилийн угталтын үдэшлэг хийнэ. Чэёонаа, хамт явна биз дээ?" хэмээн шуудхан асуулаа.

Намайг хариулах гээд тэвдэж байх хооронд Шимсол "Дээд курсийн царайлаг ах нар зөндөө байгаа шүү! Чи хөөрхөн юм чинь нэг юм бодно биз дээ?" гээд нэмж хэллээ. Үнэндээ би залуустай ойр байж чаддаггүй. Надад бага насны муухай дурсамж эсвэл сэтгэл эмзэглүүлмээр түүх байхгүй л дээ. Би зүгээр л тэдэнтэй харьцахаас эмээдэг. Ичимхий зангын минь нөлөө байх л даа...

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now