💛9💛

1.3K 187 252
                                    

Миний амьдрал үнэхээр сонирхолтой. Гэхдээ саяхнаас улам сонирхолтой болж эхэлсэн.

Гол учир нь... Тэр нэгэн залууд байгаа хэрэг.

Хуралд суухаар гарч буй Сухо эргэн тойрноо ажиж байснаа над руу нууцаар зүрх гаргалаа. Түүний өхөөрдөм байдалд хайлж урсан золтой л зүрхээр явчихсангүй. Өөдөөс нь зүрх гаргаад түүгээрээ буудаж байгаа мэт хөдөлгөөн хийхэд Сухо зүрхэн дээрээ даран айлгүйтлээ.

Өдрийн хоолны цаг болоход бид хоёул шалтаг хайж олоод хоёулахнаа үлдэв. Түүнтэй цуг хооллохын тулд хоол захиалж ажил дээрээ хамтдаа идэхээр боллоо.

Сухо: Гэхдээ бид яагаад нуугдах ёстой юм бэ? Т.Т

Тэр намайг тэврээд мөрөн дээр эрүүгээ тавин эрхлээд асуулаа.

Би: Бусад маань мэдчихвэл эвгүй шдээ. Тэдэнд эвгүй санагдана.

Сухо: Тэгсэн ч гэсэн. Би чамайг хүссэн үедээ тэврээд, үнсээд л байж болдоггүй юм уу? :<

Би эрх хүмүүст дургүй л дээ. Гэхдээ... Түүнд бол дургүй байж чадахгүй юм байна өө.

Сухогын хоёр хацрыг чимхэн сайтар тоглож аваад "Бидэнд хангалттай их цаг байна шдээ. Мм?" гэхэд Сухо инээмсэглээд "Жисү хүсэж байвал би тэвчнээ. Ажлын цаг дуусахад хамтдаа харих юм чинь!"

Би: Мундаг! Мундаг шүү.

Сухо: Тэгвэл хайртай гэж хэл.

Би: Ю-Юу?

Сухо байнга л наалдан падаар холбогдчихсон юм шигээр надаас холддоггүй байж энэ удаад хол суучихав. Тэгээд гараа хавсран хөмсгөө зангидаад "Бодоод байхад би өдөрт бараг 100 удаа чамд хайртай гэж хэлж, түүнийгээ илэрхийлдэг. Гэтэл чи огт эргүүлж хэлдэггүй шд."

Би: Заавал хэл гэж үү?

Сухо: Тхх. Хэл. Үгүй бол...

Би: Үгүй бол яах юм?

Сухо: Мэдэхгүй ээ. Хэлэх эсэхээ өөрөө шийд шийд.

Тэр бүр буруу хараад суучихлаа.

Аишш! Өдөр бүр Жэнниг ичээж чадах нялуун үг хэлдэг байж Сухо дээр болохоор огт ичээд чадахгүй юм. (Жэнни яг ичсэн юм уу даа онни 😂)

Би: За яахав! Х-Хэлье! Ганц удаа хэлэх болохоор сайн сонсоно шүү!

Сухо үгийг минь сонсоод шууд эргэж хараад над руу тэсэн ядсан харцаар ширтээд эхэллээ.

Хайртай гэж хэлэх ч цагаа тулсан чинь хэцүү шаар юм гээч.

Гүнзгий амьсгаа аван тайвшраад нүдээ тас аньчихсан инээдтэй амьтан хоёр гараа тас атгаж байгаад "Би чамд пиццанаас илүү хайртай!!!" гээд байдаг чадлаараа хэлэв.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now