💙9💙

2.1K 250 62
                                    

Сар...

Энэ өдрийн сар дэндүү өөр байна. Илүү тод юм. Үүлсээс зайдуу цор ганцаар бусдаас тусгаарлагдсан ганцаардмал сар. Тэр дэндүү өрөвдөлтэй. Би саранд туслахыг хүсдэг. Үргэлж тэнгэрт ганцаар хөөрхөд нь гунирхдаг.

Юу ч байсан ганцаардах учиргүй. Хэн ч гуниглах ёсгүй шүү дээ. Би ч бас. Би яагаад өвдөх ёстой гэж. Би яагаад зүрхэндээ шархыг дасгаж сурах хэрэгтэй юм.

Хүсэхгүй байхад яагаад хүчилдэг юм бол. Саяхан л бүх зүйл эхэлсэн байж эргээд бүгд дуусчихлаа.

Миний хайр. Миний залуу нас. Миний эрч хүч. Бүр амьдрал минь.

Бүгд дууссан.

Эдгээр хүмүүс намайг яах бол? Элэг бөөрийг минь авах уу эсвэл хэн нэгэн баянд зарах юм уу. Юуг буруу хийсэн болоод ийм байдалд орно вэ?

Хорвоо та жаахан зөөлхөн хандаж болохгүй юм уу?

Сул дорой өчүүхэн би таны энэ их гасланд нэрвэгдээд хумхын тоос мэт болох нь. Жаахан л... Жаахан л өрөвч хандаач дээ. Гуйя.

22 наслахдаа бүгдийг их гэгээлгээр бодож ирсэн. Хүсвэл, хичээвэл болчихно. Би шаргуу ажиллавал амжилт надаас зугтаахгүй. Зугтсан ч уураглаад л авна. Ингэж бодсон. Би 1000 аас илүү удаа хөлсөө урсгавал аз жаргал намайг тойрохгүй.

Гэхдээ үгүй байж. Аз жаргал хааяадаа харалгүй намайг өнгөрөөд явахад гай зовлон харин алдана гэж байхгүй сурамгай нь аргагүй бүчээд ирдэг. Айдаст автахдаа би дэндүү амархан шүү дээ.

Бүсгүй хүнийг өвтгөх тэдэнд зугаатай санагддаг байх. Магадгүй тун удахгүй би олон охидын адилаар хохирогч болоод л хоцроно.

Хэн ч намайг аврахаар ирэхгүй.

Хэн ч надад туслахаар гараа сунгахгүй.

Би цор ганцаараа үлдсэн.

Хайрт минь... Тэр намайг орхин одсон. Цаашдаа би гэдэг хүн түүнд зохимжгүй болохоор өчүүхэн намайг түнэр харанхуйд хаясан.

Гэхдээ энэ түүний буруу биш. Чанёолыг би сайн мэднэ. Магадгүй өөрөөсөө ч илүүг мэддэг. Тэр минь цайлган. Огт буруугүй хэрнээ өөр нэгний шахалтаар л хийсэн. Бид нэгэндээ дэндүү хайртай үүнийг ч сайн мэдэж байна.

Хоёр талд минь том биетэй хоёр хүн байна. Үүний урд талд жолоог атгах нэг хүн, бас хажуугын сандал дээр суух нэг хүн. Нийтдээ надаас гадна 4 эрэгтэй хүн байлаа. Тэдний царайг харах боломж үгүй. Бүгд хар баг толгойдоо угласан бөгөөд өнгөлөн далдлалт сайн хийжээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now