❤2❤

2.2K 230 66
                                    

Намайг тойрон оршдог зурааснууд бий. Надаас өөр хэнд ч харагддагүй тэдгээр зурааснууд бусдаас хязгаарлаж, хяналттай байхад минь анхаарлаа хандуулдаг. Ажлаа ч сайн хийдэг шүү. Ийм болохоор надад найз байдаггүй биз. Нэг ч найз. Жинхэнэ сэтгэлээсээ, үнэнээ хуваалцаад зориг өгөх найз...

Алга.

Зурааснууд үүргээ сайн гүйцэтгэдэг болохоор зарим сэтгэл хөдлөл минь биенээс гадагшилсан. Хааяахан хөшөө шиг, заримдаа мөс шиг байна. Эдгээр хоёр төлөвт хувирсан Ким Жэнни үргэлжид бүгдийг үзэн ядна. Хайрладаг зүйл байхгүй гэмээр. Бүх зүйлс уур хүргэж, бүхий л сайхан юм миний нүдэнд хог шаар болж харагдах юм.

"Би чамд үнэхээр их... С-Сайн! Тийм болохоор... Н-Надтай үерхээч!!"

Нүдээ тас анин зориггүйхэн цэцэг атгасан гараа над руу сунгах эрэгтэй. Бас л нэг хог н*вш байх шив.

Түүний зоригыг хүндлэх, эсвэл элдэвт хошуу дүрэн биднийг ажиж байсан хүмүүсээс санаа зовсонгүй. Хоёр гараа хавсарч байгаад надад эмээлгүй санал тавьсан залуу руу ширүүн харлаа. Нүдээ тод хурц өнгөөр ихэвчлэн буддаг тул тэдэнд миний нүд өнцөгтэй юм шиг, эсвэл бүр догшин араатных шиг болж харагдсан байх.

Би: Чи намайг ямаа гэж байгаа юм уу?

Залуу гайхсандаа над руу бүлтгэнэн харахад би нүдээ эргэлдүүлээд "Ямаанууд л цэцэг тасдаж идэх дуртай байдаг биз дээ? Охин найрмаар байвал арай өөр зүйл бодож ол. Чамд тархи гэж байдаг л байлтай."

Түүний дургүйг хүргэх гээд албаар иймэрхүү зэвүүн мөртлөө хөндий үгийг хэлээд дооглох шиг эрүүнд нь хүрэн гижигдэн тоглолоо. Оюутнуудын уулга алдалт, заримынх нь алга ташилт ч намайг хөгжөөсөнгүй хэрэггүй хүмүүсийн тэнэг байдлыг тас аниад өөрийнхөө явж байсан зүг рүүгээ үргэлжлүүлэн алхаж эхэллээ.

Ашгүй хүн цөөхөнтэй коридороор санаа амар алхаж байв. Намайг хоргоож, миний стиллыг шүүмжлэх нэгэнгүйгээр дуртай хувцсаа өмсөөд алхахдаа би таашаалыг мэдрэнэ. Хадаастай гутал, хар бариун гялтгар өмд, дэгжин хээтэй загварлаг цацагтай цамц болон эдгээрт зохицох том цагирган ээмэг, шулуун индүүдсэн үс... Тэнэгүүдийн шүүмжлэл үүрд надаас холуур байг.

Үл ялиг инээд алдсаар урагш алхам алхмаар тэмүүлнэ. Миний хувьд гайхамшиг минь болох уран бүтээлүүд ар араасаа цувран гардаг өрөө буюу "үлгэрийн орон" гэж нэрлэх дуртай газар луугаа ойртсоор. Гэвч нүдний минь өмнө ангийн хаалгыг болгоомжлонгүй хаах хэн нэгэнтэй таарна гэж яахан санах билээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now