❤8❤

1.3K 202 84
                                    

Хэн нэгэн хүнийг мэддэг болох амархан. Ердөө царайг нь хальт хараад мэдэрч болно. Зарим онцгой тохиолдолд чиний уулзсан тэр нэгэн чамаас хэзээ ч салашгүй гүн гүнзгий холбоог бий болгочихдог. Тэр холбоо бат бөх бас тэвчээртэй.

Инсо бид хоёрыг холбосон тэр зүйл дэндүү хүчирхэг байсан гэж би боддог. Тийм болохоор л... Тэр намайг уучилж байсан.

Ээжээс минь үүдэлтэй асуудал даамжирч, надтай харьцахаа байсан Инсо эргэн ирсэн юм. Тэр яг л урьдынх шигээ хөнгөн мишээгээд намайг "найз"-аа хэмээсэн хэвээр байлаа. Тэр үед би бодсон юм.

Түүний найз байгаа цаг хугацаагаа нандигнана гэж. Инсогын итгэлийг үгүй хийлгүй энэ дэлхийн хамгийн шилдэг найз байна гэж...

2 сар өнгөрсөн байлаа. Ким Инсог элит гэр бүлийнх биш гэдэг мэдэгдсэнээс хойш. Буруу ойлголт засагдаж, тэр бид хоёр яг л өмнөх шигээ, магадгүй өмнөхөөсөө ч илүү дотно болсон байсан юм.

Сургуулийнхан түүнтэй муухай харьцахаа больсон. Юмс мартагдаж, шарх анидаг шиг. Инсогын тухай зүйлс аажим аажимаар намжсаар.

"Жэнни! Жэнни!"

Инсо хаа холоос над руу гүйж ирээд ямар нэг бичигтэй цаасаа сунгав. Түүний түрэмгий байдлыг гайхан бүлтгэнэсээр гарнаас нь тэр цаасыг авав.

Би: Энэ юу вэ?

Инсо: Захиа!

Би: Тиймээ. Захиа байна. Гэхдээ-

Инсо: Хайрын захиа!!

Би инээд алдан: Инсо минь дээ. Бид жижүүр хийж байна. Ангиа цэвэрлээд түргэхэн явах хэрэгтэй.

Инсо: Жэнни, би тоглоогүй шүү. Миний шүүгээнд энэ захиа байсан юм. Тэгээд би уншаагүй! Сандраад байна!

Би: Уншаагүй юм бол яаж хайрын захиа гэдгийг нь мэдэж байгаа юм бэ? гэхэд Инсо чанга гэгч нь инээгээд "Зүгээр л. Тэгж мэдрэгдээд байна" гэлээ.

Инсо захиагаа аван гүнзгий амьсгаа авсаар уншиж эхлэв. Түүний хацар хэрхэн яагааран ичингүйрч, захианы үг нэг бүрийг хайрлан байхыг харах надад сайхан байлаа. Ээжээс болж шархлаад байсан найз минь жаргалтай байх миний сэтгэлийг цатгаж байсан хэрэг.

Инсо: Ж-Жэнни. Чи итгэхгүй дээ!

Тэр захиагаа уншиж дуусав уу гэлтэй ийн хэлэв.

Би: Хэнээс юм? Юу гэсэн байна.

Инсо: Энэ Крисээс байна.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now