💛5💛

1.6K 211 162
                                    

Өнгө өнгийн гэрэлтүүлэг, сэтгэл сэргээсэн гэгээлэг хөгжим. Хүүхэд байсан үеээ дурсан багачуудын тоглодог морин тойруулаг дээр сууна. Азаар хүмүүс багассан болохоор намайг шүүмжлэх этгээд байсангүй. Ганцаараа. Бас тухтай юм.

Морин тойруулаг явсаар түүний зогсож байгаа газрыг өнгөрөв. Энэ үед "Би нээрээ ганцаараа биш байгаа юм байна." гэх бодол орж ирлээ. Сухо руу яг л жаахан хүүхэд шиг гараараа даллахад тэр хөнгөхөн инээгээд өөдөөс минь даллаа.

Түүнийг энд ирнэ гэж бодоогүй болохоор. Санаандгүй таарсан уу аль эсвэл... Мэдэхгүй хэрнээ жижиг сүүгээр дайлсанд туйлын баяртай байгаа минь хачин юм.

Сүү амттай байсан болохоор биз. Өөр ямар ч шалтгаан байх учиргүй.

"Сайхан шөнө байна шүү!"

Тэр одоог хүртэл хажууд минь зэрэгцэн алхаад их дотно юм шигээр ингэж хэллээ.

Би: Зуныг санагдуулж байгаа биз?

Цоглогоор хэлэхэд Сухо нухацтай царайлаад "Зүгээр юм уу? Дотор чинь давчдаад хэцүү биш байна уу?" гэлээ.

Ойлгохгүй байна. Тэр надад дургүй болсон. Бидний өмнөх зүйлс бүгд дуусчихсан. Гэтэл яагаад... Надад анхаарал хандуулаад байгаа юм бол?

Би толгой дохин хальт инээгээд "Би ойлгочихлоо! Ямар азаар Ким Жисү би суут ухаантан юм. Дарга минь дээ! Бүү ичингүйр!" гээд түүнийг бараг л сэтгэл хөдлөлөөрөө цохиод авах дөхөв.

Сухо нүүрээ үрчийлгээд: Би юунд ичих юм бэ?

Би: Аягүү! Мэдэж байж ингэх юм уу? Эвгүй байдалтай хамт сэрсэн болохоор надаас ичээд байгаа биз дээ? Буруу ойлголцсон гэдгээ мэдсэн юм чинь дахиж тэгэх хэрэггүй дээ! (゚ヮ゚)

Хэлэх үгээ хэлчихээд урагш алхах гэтэл Сухо гарнаас минь татаад зогсоочих нь тэр. Түүн рүү гайхан харах үед Сухо нухацтай царайлан "Дахиж юу? Юуг тэгэх хэрэггүй гэж?"

Тэр үнэхээр хачин байна. Харц нь тогтвортой, шүлсээ залгилаад л. Өө лүд гэж! Тэр намайг хорхойтой араандаа зуучихсан юм шиг байна!

Би: Үгүй ээ яахав... Хэхэ! Өнөөдөр гэнэт надад санаа зовоод байгаа юм шиг мэдрэгдээд. Би буруу бодсон юм шиг байна өө. Саяны хэлснийг март март!

Сухо үг хэлсэнгүй над руу харсаар байхад нь би чангаар инээн "Надад нэг нууц арга байдаг юм. Хүмүүсийн хэлснийг мартахыг хүсвэл өөрийн бодлын уутаа өөр бодлоор дүүргэх хэрэгтэй. Эхлээд ямар ч хамаагүй хоол, видео тоглоомын тухай бод. Хэрвээ тэгвэл-"

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now