💛1💛 (Dream is impossible)

2.6K 213 154
                                    

💛💛💛Jisoo💛💛💛

Гүнзгий амьсгаа ав. Сандрах хэрэггүй. Үүний төлөө л бэлтгэсээр ирсэн. Сайн сана. Хэн гэдгээ бүү март! Би бол Ким Жисү. Тиймээ. Өнөөх гайхамшигтай Жисү гэдэг охин чинь би гэж байна.

Намайг удаан хүлээсээр залхсан уу гэлтэй Лалиса чанга дуугаар "Яа!" гээд үг эхлүүлэх гэхэд нь түүний ам руу хөлөө хийгээд дуугүй болгов.

Би: Лалиса, энэ бол амь амьдралын асуудал. Бараг миний амьдралын хамгийн чухал мөч байх шүү.

Миний туйлын нухацтай царайнд ярвайх Лиса хөлийг минь түлхэн холдуулаад "Бурхан минь гэж! Мэдээж үгүй!!"

Би: О.О Юу! Одоогын энэ бацаанууд бүр арай арай. Юугаа ч мэдэхгүй гэдэг нь.

Лиса үсээ сэгсийлгэн: Больцгооё! Би хийе. Би хийх болохоор та зүгээр орхиж үз.

Лиса орон дээрх хөзрийг хуу хаман өрөөнөөс ууртай гэгч нь гараад явчихав. Би түүний ардаас харан инээд алдсаар "Би угаасаа бодож байж дардаг юм! 30 минут бодох юу нь тийм буруу гэж!? Ямартай ч чи бууж өгсөн шүү!" гэж орилоход Лиса тоосон ч юмгүйгээр гэр орноо цэгцэлж эхэллээ.

Лисаг сайхан чадчихсан болохоор сэтгэл тэнэгэр налайгаад хэвтэж байх үед миний заяаны хань болох хөөрхөн Далгом маань гүйн ирээд хацрыг минь долоогоод эхлэв.

Би: Ммдада. Ээжийгээ санаа юу?

Далгом хөөрхөн гэгч нь хуцалж байснаа гэнэт дуугарах доод давхрын хаалганы дуугаар гүйн гарлаа. Удалгүй Чэёон өөрийн гитараа үүрчихсэн өрөөндөө орж ирээд намайг харсан даруйдаа мэндлэв.

Би: Паста. Чи хэл дээ. Далгом хөөрхөн үү Лиса хөөрхөн үү?

Чэёон гайхсан бололтой инээд алдаад "Юу? Та яагаад ингэж асууж багаа юм бэ?" гэв.

Би: Үгүй ээ яахав. Гэнэтхэн Лисаг хөөж явуулаад Далгомыгаа тусдаа өрөөнд оруулмаар санагдсан юм.

Энэ үед доод давхарт байсан Лисагын бие гэнэт эрвэгнэн бүр найтаалаа. Лиса яг л нэг зүйл мэдэрсэн юм шигээр дээшээ харж байгаад "Эгчээ!! Жэнни эгчид хэлэхээс өмнө дуугүй болсон чинь дээр шүү!!" гэж чарлалаа.

Эхлээд... Юун түрүүнд өөрийгөө танилцуулсан нь зөв юм шиг байна. Миний хэсэг дүү нарын маань хэсгүүдтэй харьцуулбал хамаагүй гоё шүү. Хххэ! Би бол Жисү. Ким Жисү. Ян Жисү биш шүү. Ян овогтнуудад яагаад ч юм эмзэг байгаад байдаг. За энэ ч яахав. Би 23 настай. Ид гэрэлтэж гялтганадаг нас л даа. Гэхдээ би хөгширсөн ч гялганана гэдгээ мэдэрдэг л юм.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now