💙2💙

3.4K 256 60
                                    

Би: Н-Намайг Пак Чэёон гэдэг!

Өөрийнхөө нэрийг хэд хэд таслан арай ядан хэлэхэд тэр залуу инээд алдан "Чи үнэхээр ичимхий бололтой."

"Намайг-"

Би: Түр хүлээгээрэй!

Утас минь дуугарсанд бүдүүлэг ч гэлээ яах ч аргагүй залуугын яриаг тасалчихав.

Би: Аа Лиса!

Түүний дуудлагыг авбал намайг загнаад сүйд болох байх даа. Рестарон луу очиж дуулна гэснээс бараг 3 цаг өнгөрчихөж. 2 удаа дуулсан болохоор их цаг авсан хэрэг.

(таслах~)

Түүний дуудлагыг авсангүй тасалж орхиод хурдан харих хэрэгтэй гэдгээ ойлгон "Уучлаарай. Гэхдээ би явах хэрэгтэй."

Залуу гайхсан бололтой үг хэлж ядан: Аан за.

Би: Тэгвэл... Дараа уулзацгаая? гэж түүнд хандах биш бараг л өөртөө шивнэчихээд хурдхан гүйгээд алга болоход өнөөх залуу ардаас минь "Дараа долоо хоногт уулзацгаая Пак Чэёон!!" гэж орилсоор хоцорсон юм.

Залуугын чанга бүдүүн хоолойгоор орилох дууг сонссон даруйд нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Би эрэгтэй хүнтэй ярихаас эмээдэг. Бүр эмэгтэй байсан ч харьцахад хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ энэ залуу дэндүү сэтгэл татам биш гэж үү? Анх уулзсан нэгэндээ яаж ийм сайхан харьцдаг байнаа...

Бүхэл замын турш нүүрнээс минь баярын мишээлт огт салаагүй юм. Залуугын царайлаг төрх, эелдэг занг бодсоор алхахад нэг л мэдэхэд байшингийнхаа өмнө зогсож байлаа.

Өөрийн төсөөллийн ертөнцдөө бүрэн автан мангар юм шиг ганцаар инээсээр дотогш орвол охидууд намайг хүлээж байсан уу гэлтэй бүгд ташаагаа тулцгаан үүдэнд бөөгнөрөн зогсож байх нь тэр.

Би: Эгч нараа? Лиса?

Жисү эгч өхөөрдөм царайндаа ууртай төрхийг харуулах гэсэн бололтой хамраа үрчийлгэх ч энэ нь түүнийг улам л өхөөрдөм харагдуулаад байсанд тэсэлгүй инээд алдаж орхив.

Жэнни: Эхх! Пак Чэёон чи инээж байна уу даа!

Би: Ю-Юу? Уучлаарай...

Лиса: /санаа алдах/ Одоо хэдэн цаг болж байгааг чи мэдэх үү? Хүний дуудлагыг тасалж хаяаад л. Үнэхээр гомдмоор юм!

Жэнни: Бид нараар тосуулахгүй... Ер нь ажил чинь хаана байдгыг яагаад хэлэхгүй байгаа юм!?

Би: Яагаад гэвэл... Энэ тийм ч сүртэй зүйл биш шүү дээ. Би хүсвэл одоо ч хаягыг нь-

Жисү: Наадах чинь асуудал биш. Зүгээр л бидний бяцхан дүү 1 цаг хүртэл дахиж оройтохгүй байвал сайн. Энэ үед чи үг дуугаралгүй өөрийн буруугаа ойлгох хэрэгтэй биш гэж үү?

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now