💜5💜

1.5K 181 137
                                    

"Хүүш! Босоорой!!! Сэрээд сэрээд! Ажил амьдрал чинь хэцүүдэх нь!!"

Дээд доод зовхийг татан хүчээр сэрээсэн Жисү эгч. Тэр цагаан хоолой барьчихсан чихэн дээр орилж байлаа.

Энэ их том шок байв. Эгч хаанаас цагаан хоолой олчихсон юм бол? Бас тэр яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Би: Юу вэ...

Жисү эгч гаран дахь цагах харангаа толгой сэгсчив.

Жисү: Үхсэн залуу нас. Хөгшин надаас маанаг. Цаг хэдийнээ 8 өнгөрчихсөн байна. Аяаяа!

Хачин хүн шүү. Тэгээд юу гэж? Өдөр бүр л 8 цагийг өнгөрөөд гардаг шд. Цаг хугацаа дахин дахин айлчилж ирдэг нь жам байлтай.

Санаа амар буцаад хэвтлээ. Тэгээд эгчид хандан "Бодвол та их уйдаа шив. Наад хавиараа Чэннийг ч юм уу, Жэнни эгчийг хоргоогооч. Яах гэж унтаж байгаа намайг сэрээсэн юм бэ дээ." гээд их л тайван хэллээ.

Жисү: Чэёон чинь уйтгартай. Харин эхнэр маань хэдийн явчихсан.

Би: Хаашаа вэ?

Жисү: Мэдээж сургууль руугаа.

Би: Аан. Сургууль байх нь.

Сургууль... Энэ жил ч манай чиглэлийн оюутнууд ачаалал ихтэй байгаа даа. Бүхий л зүйлээ бэлдэж тавьж байгаад өөрийнхөө сэтгэлд дүйцэхүйц зураг дарах ч үгүй ээ мөн сайхан шүү.

Ингэхэд би нэг л юм мартаад байх шиг... Юу юм болоо?

Би хамаг хурдаараа өндийлөө. Намайг харан байдгаараа шоолох эгч "Одоо л ойлгоо юу? Похахаха! Ингэж сурахаар эртхэн ажил дээр гараач!"

Би: /дийд/ Би хоцорч байна!!! 8 цаг 12 минут болчхож! Яагаад намайг эрт сэрээгээгүй юм бэ!!!?

Жисү эгч нурж унатлаа инээнгээ: Харин л дээ. Чамайг яаран сандрахыг харах гэж юм болов уу!?

Би: Аишш! Одоо би дууссан! Яана аа!!!

5 минут ч хүрэхгүй хугацаанд хувцсаа хам хум өмсөөд доод давхар луу гүйлээ.

Би: Чэнн! Чи өнөөдөр хичээлгүй юм уу?

Чэёон миний яарсан байдалд ихээхэн гайхсан харцаар хараад "Тийм ээ." гэлээ.

Би: Ок ок! Би ганцаараа гүйлээ!

Гутлаа гялс углаад гарахад минь Чэёон үгээ хэлж ядан, амандаа юм бувтнаад үлдэв.

11-р сарын шинэхэн өглөө. Автобус удаад байхаар нь залуу хүний ааг омгоо гайхуулан гүйх би. Яг л хурдны морь шиг. Ирэх жилийн наадмаар хүч үздэг юм уу яадаг юм.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now