💜10💜

1.1K 150 171
                                    

Би: Чи ямар жаахан хүүхэд үү? Яагаад ийм их уйлаад байгаа юм!

Эдгээр үгсийг сонссон Бэмбэм улам чангаар уйлаад "Ч-Чи заавал явах юм уу!? Чи миний хамгийн сайн найз. Яагаад явах гээд байгаа юм бэ!"

Түүнд хичнээн удаа хэлээд ч Бэмы огт тайвшрахгүй байсан юм. Тиймээс түүнийг уйлахаа боль гэж шахахаа азнасан.

Найзтайгаа зэрэгцэн суугаад гарнаас нь татаж өөр лүүгээ харууллаа.

Би: Би Лалиса Манабон. 16 настай! Бас надад мөрөөдөл бий. Хэнээс ч илүү, бүхнээс том. Тийм мөрөөдөл надад байдаг. Чи мэднэ шүү дээ.

Бэмбэм нулимсаа арчаад "Мэднэ л дээ. Гэхдээ-"

Би: Бид нэг бүжгийн хамтлагт байсан. Чи ч, би ч бүжиглэх дуртай.

Бэмбэм: Тиймээ. Гэхдээ миний мөрөөдөл биш.

Би: Мхн. Тиймээс чи намайг ойлгохгүй байх. Аан гээч. Чи намайг хэдэн зуун удаа ятгах гэж оролдоод нэмэргүй. Би хэдийн бүх зүйлийг шийдчихсэн болохоор. Ээж аавыг ч ятгачихсан. Одоо насайг хорьж дийлэх зүйл юу ч үгүй.

Бэмбэм одоо л нэг юм инээмсэглэж байлаа. Тэр маш дөлгөөхөн хацраар миний зүг хараад "Үнэхээр зөрүүд хүн юмаа. За яахав. Явж л байхгүй юу! Надад хамаагүй за!"

Би: Хамаагүй гэнэ шүү. Саяхан л угжаа булаалгасан нялх хүүхэд шиг чарлаад байсан юм байж!

Бэмбэм: Тэр бол саяхан хаягдсан найз охин минь гэнэт бодогдоод уйлсан хэрэг.

Би: Ха! Мөн тийм байх даа.

Бэмбэм бид хоёр их удаан хөхрөлдөж, дараа нь тэр инээхээ болиод мөрөн дээр минь гараа тавиад ярьж эхлэв.

Бэмбэм: Би бүгдийг ойлголоо. Бас дахиж ятгахгүй. Гэхдээ Лиса. Чамаас болгоомжтой байхыг гуйж байна. Солонгос руу ганцаараа явна гэдэг тоглоом биш. Чамд маш их шантрах үе зөндөө гарах байх. Тэр үед гэр бүлээ, бас үнэнч найз намайг байгааг санаад хэзээ ч бууж өгч болохгүй шүү.

Найзын минь чин сэтгэл. Бид үргэлж муудалцаж, нэгнийгээ доош нь хийдэг. Гэхдээ тэр мөчид Бэмбэм надад маш их санаа зовсон байдлаар захиж байлаа. Асар их хатуужил тээн гаргасан шийдвэр юмсан. Энэ золиг намайг уйлуулах нь.

Уйлах дөхсөн болохоор тэрийгээ нуух гэсэн шиг Бэмыг дарвайтал чангаар цохиж аваад "Чи одоо солиороо юу! Болгоомжтой бай гэнэ шүү!! Солонгосчууд хичнээн найрсаг, дулаахан хүмүүс гэдгийг мэдэхгүй юу чи!!" гээд тас тас инээлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now