❤1❤ (Don't touch)

3.4K 226 101
                                    

❤❤❤Jennie❤❤❤

"Бага зэрэг хачин харагдахгүй байна уу?"

Би: Жисү. Би хэлсэн. Миний сонголтыг битгий шүүмжил.

Жисү бараг л уйлах шахан "Чи намайг бүр эгч гэхээч больж Т.Т"

Би нүдээ эргэлдүүлсээр: Эгч шиг байж байж л эгч гэж дуудуулна биз дээ? Тэгээд ч нэг насны зөрүү хэнд хамаатай гэж.

Жисү: Яа Ким Жэнни! Чи их өөдгүй үг хэлж байна!! Бяцхан Жисүг битгий гомдоо (˃﹏˂)

Жисүгийн элдэв үгийг үл тоон түүнд гар утас, түрүүвч зэргээ бариулаад хувцас солих өрөө лүү алхаж эхэллээ. Жисү ардаас гүйж ирээд "Жэнни" гэхэд би дахин нүдээ эргэлдүүлсээр "Дуугай эндээ хүлээж бай." гэж бувтнав.

Жисү: Гэхдээ---

Би: Жаахан хүүхэд шиг гоншигноод байлгүй зүгээр л хэлсэнийг минь хий.

Өөрийн сонголтондоо бахархсаар Жисүгийн үгийг нээх сонсолгүйгээр өмсөж байсан цамц, футволкоо тайлан Жисүд бариулаад цамцаа аван дотогш орлоо.

Үгүй ээ яахав. Төгс л юм. Иймэрхүү байхад багш намайг хангалттай сайн гэж хүлээн зөвшөөрөх байлгүй дээ. Би эрхийг авч чадна. Яах аргагүй миний стиль хамгийн шилдэг нь.

Мөрөө гаргадаг цэцгэн хээтэй цамц болоод бариу цэнхэр жийнсийг авахаар шийдээд бас болоогүй Жисүд өмссөн байгаагаа харуулах гээд гарав. Эндээ хүлээж бай гэж захин захин орсон юмсан. Хаашаа алга болчихов?

Дэлгүүрээр нэг Жисүг хайлаа. Энэ хүн чинь намайг хаяаад яваад өгчихсөн юм байх даа!?

Яах вэ!? Тооцоогоо хиймээр байвч хэтэвч минь Жисүд яваа! Энэ дэлгүүрээс гарч чадахгүй нь! Хувцас минь ч Жисүд яваа шүү дээ! Наашаачгүй цаашаачгүй гацчихаж байгаа юм уу?

Дэлгүүр хэсэцгээх хүмүүс миний сууж байсан газрын хажуугаар зөрөхдөө уулга алдацгааж байв. Магадгүй миний стиль имиж, төгс биеийн галбир, үзэсгэлэнтэй төрхнөөс минь болоо биз.

Гаран дахь "chanel" ийн үнэтэй алмазан шигтгээтэй цаг руугаа харсаар "Ямар муухай удаж байнаа? Үнэхээр намайг мартчихаад харьчихсан юм биш биз?"

Нилээдгүй удаан суув. Худалдагч нарын хуурамч инээдэнд намайг сэжиглэсэн тийм нэг хачин байдал ажиглагдана. Аргагүй биз. 30 гаруй минут гарахгүй, хувцас авахчгүй энд ингээд л суугаад байгаа юм чинь!

Яадаг юм билээ? Дахин нэг удаа цаг руугаа харлаа. Хмм. Олчихлоо!

Би яг л олзоо хайж буй араатан шиг хэн бүхэн рүү ширүүн харцаа шидсээр хурдтай алхана. Тэр хаана байна!? Надад баригддаг л юм бол үхсэн гэж мэд!!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now