💙8💙

2.1K 287 92
                                    

Яг одоо...

Би өөр ертөнцөд байна.

Миний дотор оршдог бодлын гүнд. Төсөөлөл дээд цэгтээ хөгжсөн нууцхан агуу дотор, бяцхан зүрхээ тас тэвэрчихсэн нам гүмд уйлж сууна.

Цэнхэр бялзуухай нар тэнгэрийг эзэлсэн өдөр, бид хамтдаа инээж байна уу даа?

Түүний гар ид шидтэй байхаа. Надад тэгж санагдаад байх юм. Чанёолын гитарны утсаар дамжиж булбарайхан нотнууд нисэлдэх нь гоёмсог аж. Түүнтэйгээ мөрөөдлийн тайзан дээрээ хамт гараад хүслийн дуугаа чангаар дуулж байна.

Тэр бас би... Үнэхээр жаргалтай. Ямар ч муу зүйл эргэн тойронд алга. Яагаад? Хонгорхон минь дээ, энэ чинь эсрэг ертөнц. Хэн нэгэн атаархагч энд тэсэж чаддаггүй юм.

Бүх иргэд жаргалтай байдаг ертөнц болохоор. Бурхан хүртэл атаархдаг юм...

Хэзээ ч чамайг тавьж явуулмааргүй байна. Гарыг чинь л чангаар атганахыг хүснэ.

___

Дин~~~

Дин~~~

Юу билээ... Толгой хоосон оргиод байх юм. Эдгээр хүмүүс яагаад сандралдаад... Яагаад энэ тэрүүгээр гүйлдээд байнаа? Чих дүүрээд байна. Эргэн тойрон харанхуйлаад байх юм. Гэнэтхэн л... Бидний тоглолт гээч нь үгүй болчихлоо.

Нилээдгүй удаан ямар ч хөдөлгөөнгүйгээр таг хөшиж орхижээ. Хаа хэгтэй рүү тас гөлрөн өөрийн ухаангүй мэт аашилчихаж.

Оргүй хоосон орчлонгоос эргэж ирэхэд чухам л хаа сайгүй чанга дуу чимээ хадаж, айсан бүсгүйчүүлийн хашгираан ээлж дараатай дуулдсан.

Мөн хэн нэгний тас хийсэн алгадалт хацрыг минь мялаахтай зэрэгцэн эх дэлхийдээ Пак авхай эргэн морилсон юм.

Юра: Чи муу хөгийн *л*гчин!!! Чамаас болж ийм зүйл боллоо!!!

Түс тас хийсэн авиртай ууртай эмэгтэйн архираан мөхөс намайг гацааж гагцхүү цомхон айдсыг давхар мэдрүүлэв.

Юра: Чи муу миний байранд зогсох гэж шунаад дуусахгүй анд нөхдийг минь бэртээх эрсдэлд хүргэнэ гэнээ!! Н*вш минь!! Чамаас болоод Чанние түргэний машины халтар ачаа болоод явчихлаа гэж байна!!!

Тиймээ... Нээрээ тийм. Чанёол хөгжмийн дуугаралтыг шалгах гээд бид хэдээс түрүүлээд тайз руу гарсан. Гэтэл... Нэг их чанга чимээ, сүртэй дэлбэрэлт болсон. Тэгээд....

Тэгээд...

Би түүнийг бэртээчихэж!

Юрагын өөдөөс үг хэлж чадахгүй хөшсөн байдалтайгаар элдэв бусын хараалаар булуулж байхад минь миний тэнгэр элчүүд хүрж ирээд өмнүүр минь орон дайтав.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now