💙10💙

2.2K 197 71
                                    

-Хайч!! Чулуу!! Даавуу!!

Яг л бодож байсанчлан Лиса ганцаараа цаас гаргаж бид гурав харин хайч гаргалаа. Бүгд алга ташин хөхөрцгөөн Лисаг шоолоход тэр хэдийн дассан мэтээр санаа алдав.

Жисү: Чамайг тойроод явж байдаг азгүйдлийн бурхан ч ажилаа сайн хийх юм гээч!

Жэнни: За шийтгэлээ биелүүлээрэй!

Би: /инээх/ Лисаг бүр өрөвдчихлөө.

Эгч нарынхаа яриаг сонсон өрөвдүүлэх шиг хичээсээр хошуугаа унжуулахад Жисү эгч "Үжүжү! Өөр зүйл байсан бол өршөөх л байсан биз. Гэхдээ эгчид нь өршөөх сэтгэл байдаггүй юм шдээ! Ялангуяа энэ Жисү тоглоомын хувьд өршөөхгүй!"

Лиса: Яа! Ойлголоо доо!

Бид бүгд хиймэл сахал, урд хэсгээрээ халзан парикыг Лисад зүүлгэн мөн туйлын инээдтэй зохицолгүй хувцасыг өмсүүллээ. Тэгээд Лисагын камераар түүнийг бичих бөгөөд инээдтэй ая тавьсан юм.

Жэнни: Хөдлөөч дээ! Тэнэгтээд хөшөөд зогсчих юм.

Лиса: Заавал бичлэг хийх хэрэгтэй юм уу даа Т.Т

Жисү: Хожигдсон л бол хожигдсон!!

Би Лисаг эсэргүүцэх мэтээр "Үүү!" гэж уулга алдахад Лиса дахин нэг санаа алдаад бүжигээ эхэлсэн юм. Түүнд хачин хувцас өмсүүлж инээдтэй ая хүртэл тавьсан. Гэхдээ Лисаг бүжиглэж эхлэхэд бид гурав элэгээ хөших шахам инээлдэх биш чухал царай гаргацгаан Лисагын гайхалтай хөдөлгөөнүүдийг нүд салгалгүй ширтэнэ.

Лиса мэргэжлийн гэмээр үзүүлбэрээ дуусгахад бид гурав зэрэг алга ташицгаав. Лиса инээд алдсаар "Гайхалтай шийтгэл байлаа." гэхэд байдгаараа инээн "Гайхалтай! Дахиулы!!" гээд алгаа улайтал чангаар алга ташсаар байсан Жисү эгч огцом ухаан орон "Юу вэ? Уг нь шийтгэл биз дээ! Шийтгүүлэх ёстой байж бүр бишрүүлээд байна шд!?"

Лиса өөрөөрөө бахархсан царай гарган: Би хэн билээ дээ. Тэгэхээр дахиад тоглоцгоох уу? Энэ удаад илүү хүнд шийтгэлтэй!

Жэнни эгч хэдийн залхсан бололтой үг дуугаралгүй дээш босоход Жисү эгч зогсоон "Хайрт эхнэр минь. Чамайг ингэ гэж авж суугаагүй юм шүү."

Би: Эгчээ, та өрөө лүүгээ явлаа юу?

Жэнни: Би та гурав шиг завтай хүн биш болохоор дахиад тоглохгүй ээ.

Эгч бага зэрэг хөндийн маягтай ингэж хэлэв. Тэгээд дээш өрөө лүүгээ алхана. Харин Жисү эгч шүдээ ярзайлгасаар Жэнни эгчийн ардаас бяцхан муурын архиралтаар архиран "Ажил хийх ямар хэцүүг мэдэхгүй байж завтай гэнээ!!! Хазна даа чамайг!!!" гэлээ.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now