💙12💙

2.2K 250 62
                                    

(Урт шүү манайхаан. Гэхдээ заавал уншаарай :"3)

Мэдэхийг хүсэж байна. Бидний ирээдүй хэр тод гэрэлтэх бол гэдгийг. Бидний хайрын төгсгөл хаа хүртэл явахыг. Төгсгөл байхгүй юм болов уу? Түүний харц надад тэгж шивнээд байх юм. Бүгдийг хэлчих үү... Би үүнийг маш их хүсэж байсан. Гэхдээ цагаа тулахаар хэцүү юм. Хэлж орхивол өвдөнө гэхээс айгаад байна.

Чанёол: Бид хэзээ ч хол байж чадахгүй гэдгийг. Нэгэндээ нэг хүмүүс шиг уусчихсан болохоор. Ихэрүүд аятай нэг нь шаналхад дагаж хямраад, нэг нь инээхэд нөгөөх нь жаргалтай болдог. Миний бодлоор бид салж хагацах боломжгүй хүмүүс.

Түүний минь үгс дэндүү нандин юм. Хүнийг хэлж байгаа үгсээр нь дүгнэж болдог. Ердөө яриаг нь сонсоход л тухайн хүний дотоод сэтгэхүйгээр зочилно. Тэр хүний мэдрэмжийг яриагаар ойлгож болдог нь үнэхээр гайхалтай зүйл.

Нүдээ аниад гүнзгий амьсгаа авлаа. Хэт сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй ээ. Хэдийгээр Чанёолд итгэж байгаа ч зүгээр л... Чадахгүй.

Би: Чанёол. Бид салчихсан. Чи мартаа юу?

Түүний царай хувис хийн: Гэхдээ чамайг үнсэхэд чи туйлын баяртай харагдсан. Үгүй ээ. Чиний баярлаж, догдлож байгааг чинь сонссон! Битгий намайг түлхээч дээ!

Аваарын дохио унтрахад эргээд л би хорионд орно. Буцаад л торонд хоригдох шувуухай болон хувирна. Арга зам олохоос өмнө... Яасан ч хөнгөн алхам үйлдэж болохгүй.

Сургууль дээр хадаад байсан чанга дуу, улаан дохио арилж хуурамч түгшүүр байсныг бүгд мэдэв. Энэ үед би харанхуй жижиг өрөөнөөс Чанёолыг орхин гарлаа.

Чэёоныг гарсан хойно Чанёол доош хана налан суулаа. Түүний найдвар алдагдсан нь энэ байв. Чэёоныг эцэсээ хүртэл хайрлаж, тийм ч их үнэмшээгүй худалд нь бууж өгөөгүй. Чэёонтай уулзах боломж олдолгүй өнөөг хүрч эцэстээ арай ядан уулзаж чадсан. Гэхдээ бүх зүйл түүний хүссэн шиг байсангүй.

Олон минут өнгөрсөн хойно Чанёол амьдрах хүсэлгүй болсон хүн шигээр хөлөө зөөж ядан өрөөнөөс гарав. Оюутнууд цөөхөн бөгөөд түгшүүрт автсан байдал ор үндэсгүй алга болж хичээлийн жирийн цагууд үргэлжилнэ. Доош ширтээд алхахдаа Чанёол хэн нэгнийг мөрлөж орхив. Хэн гэдгийг нь хараагүй ч даруй бөхийгөөд явах гэтэл "Пак Чанёол өнөөдөр энд ирсэн чинь ямар нэг учиртай биз дээ?" гэх нэгэн эрэгтэйн хоолой дуулдав. Чанёол урагш харахад Им багш түүний өөдөөс малийтлаа инээчихсэн зогсож байв. Танихгүй тэр нэгэн эрийн царай луу харахдаа Чанёол хөмсөгөө зангидан "Миний нэрийг яаж мэдсэн юм?" гэлээ. Им багшаас илт жийрхэж, эвгүй мэдрэгдсэн нь ойлгомжтой.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now