💜7💜

1.5K 181 234
                                    

Би гол дүр шиг байхыг хүссэн. Хорвоо ертөнц ганц надаас болж бий болж, миний төлөө оршдог. Хичнээн саад тотгор үүслээ ч гэсэн, би болохоор. Лиса учраас ялан дийлдэг.

Ердөө жаргалтай байхыг л хүссэн юм.

Гэхдээ би туслах дүр байсан. Ямарваа нэгэн байдлаар хайрласан хүн минь намайг эргүүлж хайрлаагүй. Түүнийг олж авахын төлөө тэмцээд бүтэлгүйтсэн ч, миний буруу биш байхыг хүссэн. Гэхдээ би алдсан.

Бүх зүйл миний буруу байлаа.

У Сэүн хэцүү байдлаас гарахад тусалсан. Түүний тэвэр дээр уйлагнан, тайтгарлыг амссан. Тэр өдрөөс хойш 2 хоног өнгөрсөн байлаа.

Цээжээр өвдөхөө болиогүй, сэтгэлийн шарх минь аниагүй байсан. Хайртай хүндээ түлхүүлж, намайг сайн мэдэхгүй тэдгээр хүмүүст муу хэлүүлсэн. Одоо бодоход ч өвдөж байна.

Бүх зүйлийг тэсэн өнгөрөөж байхад тэр хүн намайг өөрөө хайн хүрч ирсэн. Шиүмин ахын дурласан эмэгтэй. Тэр холоос над дээр зорин ирсэн байлаа.

Надад халуун кофе атгуулаад хөнгөхөн инээмсэглэх бүсгүй. Тэр хөөрхөн юм.

"Юу гээч. Би тэр үе рүү буцахыг хүсэж байна. Бодоод үзэхэд бүх зүйл миний буруу байсан."

Хэлэх үг олдохгүй нь. Түүнийг худлаа ярьж байгаасай гэж хүсмээр байна. Гэхдээ... Түүний харцнаас мэдэгдэнэ. Энэ хүн дүр эсгээгүй бололтой.

Би уртаа гэгч санаа алдаад "Үгүй дээ. Галзуу хүн шиг дайрсан нь би. Та ердөө өөрийгөө хамгаалах гэж оролдсон."

Эмэгтэй гайхсан гэмээр. Түүний харц хэсэг өөр болсон ч тэр буцаад инээмсэглэсэн. Тэгэхээр ахад ийм хүн таалагддаг байх нь. Тэр төгс юм.

"Намайг Ра Нанхэ гэдэг. Миний бодлоор бид найзууд болох хэрэгтэй байх. "

Би: Лиса. Лалиса Манабон.

Түүний сунгасан гарыг атгаад нөхөрлөсөн. Утгагүй гэдгийг мэднэ. Гэхдээ Нанхэ эгч надад таалагдлаа.

Одоог хүртэл нэг ч амсаагүй кофе. Хэдийн хөрч, халуун уур нь дэгдэхээ больчихсон. Нанхэ эгчтэй хэдэн цагийн өмнө уулзсан тэр л гадаах сандал дээр суусан хэвээр.

Хажуугаар зөрж явсан, эсвэл ямар нэг гайхамшгаар намайг олсон Сэүн. Тэр толгой сэгсрээд хажууд минь суулаа. Тэгээд хэнэггүй гэгч нь инээгээд, гаран дахь кофег зөвшөөрөлгүй ууж орхив.

Сэүн: Хөөх! Энэ ч нилээдгүй гашуун байна шүү! Яг л чам шиг юм! Аяа миний хөөрхий зүрх минь!

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now