💛6💛

1.6K 204 202
                                    

Хоёр талаас минь зуурах энэ хүмүүс. Яагаад байна аа? Булаацалдаж ирээд л. Золигнууд чинь ямар надад сайн биш дээ? Юу вэ!! Юу болоод байгаа юм бэ!? Үнэхээр ойлгохгүй нь ээ!!!

Хөөх! Бэкхёний хэн нэгэн рүү ингэж харж байхыг хэзээ ч үзээгүй юм байна. Бас энэ Сухо. Яагаад нэг л хэцүү хараад байгаа юм бол доо?

Тэд харцаараа зодолдоод байсан юм. Бас удах тусам тэдний барилт улам чангарч байлаа. Миний гар өвдөж эхлэхийн цагт би санаа алдаад "Та хоёр их хачин юмаа." гэлээ.

Бэкхён: Жисү. Энэ залуутай явахгүй гэдгээ өөрийнхөө амаар хэлж өгч тус болооч.

Би: Ахх...

Сухо: Бид хэдийн тохирчихсон юмсан. Тэр надтай уулзахын тулд л энэ хүртэл ирсэн.

Би: Ёохх...

Тэд дахин бие бие рүүгээ харж байснаа нэгэн зэрэг чанга дуугаар "Жисү!!" гэж орилолдов.

Үнэхээр яршигтай байсан ч сонирхолтой санагдсан болохоор би сахилгагүйтэн инээгээд хоёр гараа татан аваад тэдний гарнуудыг дээр дээр нь давхарлаад өөрсдийг нь хөтлөлцүүлчихэв.

Би: За~ Миний хүүхдүүд тайвширцгаа. Эхлээд танилцах хэрэгтэй биз дээ? Сухо, чамайг хөтөлсөн энэ залууг Бюн Бэкхён гэдэг. Түүнийг чи бараг л мэдэх байх. Бэкхён, чамтай хөтлөлцсөн энэ хүнийг Ким Жүнмён гэдэг. Манай дарга байгаа юм. Ингээд сайн найзууд болцгоогоорой! ^^

Тэд "WTF" гэсэн харцаар хоёул харсаар байхад кино эхлэх болсныг зарлалаа. Тэр үед нь би цоглогоор инээн "Гурвуулаа явцгаах уу? Эхлэх цаг болчихож!"

Сухо: Гурвуулаа? Гэхдээ-

Бэхкён: Би энэнтэй үхсэн ч явахгүй ээ!

Тэднийг хоёуланг нь чирсээр кино гарах танхим луу гүйн очив. Азаар Бэкхёний авсан тасалбар Сухо бид хоёрын яг хажууд байж таарсан юм. Тэд хоёул урвагнах ч би хамгийн жаргалтайгаар инээд алдана. Учир нь бид аймшгийн кино үзэх гэж байна шүү дээ!

Суух суудлаа хайн түрүүлээд явж байгаад арай хийн олоод эргээд харахад тэр хоёр нэг нэгнийгээ мангастах дөхөн зогсож байлаа. Тэгснээ намайг хараад зүв зүгээр болчихов.

Сухо: Миний хажууд суу.

Бэкхён: Давраад байгаарай! Чамайг халчихна шүү!

Сухо: Хах? Их юмаараа айлгах шив.

Би: Муусайн бацаанууд бүр залхаачих юмаа. Тэгэхээр миний хэлснээр сууцгаана.

👑 Our story 👑 |BLACKPINKxEXOWhere stories live. Discover now