2000-11-01
Өнөөдөр би 4 нас хүрч байна. Хөрш айлын хүүхдүүд төрсөн өдрийг тэмдэглэлт баяр гэсэн. Тэд энэ өдрийг маш их хүлээдэг юм байх.
Гэхдээ би хэзээ ч тэгж байгаагүй. Бүр тийм баярлахаар өдөр гэж бодохгүй л байна шүү.
Өнөөдөр лхагва гараг. Тиймээс би яг одоо цэцэрлэгтээ явж байна. Намайг хэн ч хүргэж өгдөггүй бас авдаггүй.
Цэцэрлэгт орсон цагаасаа л тийм байсан. Анхны өдрөө уйлж унжсанаасаа болоод би ээжийнхээ гарын амтыг яс махандаа шингэтэл ойлгосон. Ахиж уйлах зүрх зориг ч үлдээгүй.
Миний эцэг эх төрсөн өдрийг минь хэлж байгаагүй л дээ. Гэхдээ би нууцаар мэдчихсэн юм. Хаанаас гэж үү? Мм эрүүл мэндийхээ дэвтрээс.
Тэнд миний төрсөн он сар өдөр хэдэн цагт төрсөн болон хэдэн кг хэдэн см төрсөн гээд л бүх зүйл байсан. Гэтэл ээж аав минь надад хэзээ ч энэ тухай дурсаж байгаагүй!
Би хөршүүддээ атаархдаг. Ээж аав нь хувцас авч өгөөд л заримдаа хамт гадуур гараад л их жаргалтай харагддаг. Харин би тэднийг цонхны цаанаас ширтээстэй л үлддэг.
Өглөө би ээждээ өөрийн төрсөн өдөр гэдгээ хэлснээсээ болоод толгойдоо болон нуруундаа хэд хэд цохиулчихсан. Бас ээж миний ороолтыг ч өгөөгүй. Би даарч байна.
Цэцэрлэг дээр би их ичдэг. Учир нь багш дандаа л гэр бүл болон мөрөөдлөө зур гэдэг. Анх тийм даалгавар өгөхөд нь би өөрийгөө аав ээждээ зодуулж байгаагаар зураад загнуулж байсан болохоор ахин зураагүй. Бас би мөрөөдөл гэж мэдэхгүй болохоор юу ч зурдаггүй юм. Харин хүүхдүүд намайг зурж чадахгүй гэж дооглодог.
Ер нь би хүүхдүүдийг ойлгодоггүй. Бид бүгд адилхан биш гэж үү? Би л ганцаараа зодуулдаг юм болов уу? гэж их боддог ч хариулт олоогүй ээ. Тэдний эцэг эх магадгүй өөр байх л даа.
Ямартай ч би хурдан харин ёстой. Оройн хоолноос оройтвол надад хоол өгдөггүй юм. Гэхдээ хоолноос өмнө очих боломж бараг л байдаггүй л дээ. Цэцэрлэгээс гэр хүртэл 30 минут алхдаг. Дээрээс нь багш гэрээс минь хүн ирэхгүй л бол явуулахгүй гэдэг. Би заримдаа оргочихдог юм. Гэхдээ ихэнхдээ баригддаг л даа. Тэгээд л оройжин цэцэрлэг дээрээ байна. Багш ч гэр лүү залгана. Ээж багшийн нүдэн дээр инээж гэртээ очихоороо намайг зодно. Аав байвал бүр ч хэцүү. Маргааш нь цэцэрлэгтээ явж чадахгүйд хүрдэг. Гэхдээ бие минь өвдсөн ч тэдэнд хамаагүй намайг заавал явуулдаг.
Өнөөдөр би амжилттай оргож чадлаа. Ямартай ч хоол иднэ гэдэг намайг их баярлуулж байна. Төрсөн өдөр маань болохоор баярт үйл явдал болоод байх шигээ.
Гэртээ чимээ гаргалгүй ороод хувцасаа солин нүүр гараа угаачихаад гал тогоо руу орох үедээ миний инээмсэглэл алга болсон юм.
Яг л байдгаараа би тэднээс тусдаа хооллох нь!!!
Хоолны ширээнээс зайдуухан шалан дээр байх жижигхэн ширээ. Би тэнд л хооллодог. Уг нь миний төрсөн өдөр болохоор өөр байна гэж бодтол тийм байсангүй. Харамсалтай л байна. Гэхдээ яахавдээ сураагүй биш…
Миний нэг өдөр ийнхүү дуусч байна. Одоо ганц л зүйл. Хөрвөөхгүйхэн шиг унтах! Чимээ гаргавал би ахиад л зодуулна…
Өнөөдөр л ахиж зодуулмааргүй байна.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)