+79+

685 124 23
                                        

Тэхёны тухай бодох төдийд жаргалтай болох Минжэ үнэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж чадахгүй байв. Үүнээсээ болоод ч тэр үү хэрхэн яаж хоол хийчихсэнээ санахгүй байх нь тун хачирхалтай. Гэсэн ч тэрээр өөрийгөө шоолмор аядаад хаалганы хонхоо дуугархыг хүлээн харуулдана.

Түүний хүссэн цаг мөч ирэв бололтой хаалганы хонх дуугарах үед Минжэ бараг нисчих шахам гүйсээр хаалгаа онгойлгов.

- Намайг их санаа юу? Би уг нь…

Түүний үгийг тасалдуулан Минжэ өлмий дээрээ зогсон түүнийг хүзүүгээр нь тэврээд авлаа.

- Би уг нь хурдан л ирсэн юмсан.

Түүнд хариу ирсэнгүй харин түүнийг тэврэн зогсох Минжэ л халуун илчээ мэдрүүлж байв.

Удтал тэвэрсний эцэст сая нэг Минжэ түүнээс холдоход Тэхён гайхшрал дүүрэн хачин царайлсаар дотогш орох нь тэр.

- Сайхан үнэртэж байна.

Түүнийг ийн хэлсэнд Минжэ ихэд баярлах ба хурдхан ширээнд суухыг урилаа.

- Өнөөдөр үзүүлбэр чинь үнэхээр их таалагдсан.

- Миний бүх үзүүлбэр л чамд таалагддаг биз дээ.

- Өнөөдрийнх бүр илүү байсаан.

- Баярлалаа. Таалагдсан бол боллоо.

- Амсаад үз.

Тэхён түүний үгэнд орон хоолноос нь амсахад үнэхээр амттай байх бөгөөд энэ нь ч түүний нүүрэн дээр тод илэрч байв.

- Нүдээ бүлтэлзүүлээд надруу харж байна гэхээр таалагдаж байгаа бололтой.

Тэхён ч түргэхэн толгой дохин хоолноосоо ахин халбагадаж эхэллээ.

Минжэ түүнийг хоолоо сайн идэж буйг харан бяцхан инээмсэглэл тодруулан суух ба хэнээс ч илүү баяртай байгаа нь илт байх аж.

Хоолны ширээн дээрх тавагнууд нэг нэгээрээ хоосорч Тэхён аягандахаа дуусгах тэр үед Минжэ түүнд хэлэх зүйлдээ бэлтгэн хоолойгоо засч байв.

- Тэгэхээр Тэхён?

- За яасан?

- Надад хэлэх зүйл байна.

- Надад ч бас байна. Эхлээд чинийхийг сонсье.

- Юу тэгэхээр бид их ойлгомжгүй харьцаатай гэдгийг чи мэднэ дээ. Юу гэмээр ч юм. Одоо энэ бүхнээ эцэслэвэл яаж байна. Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй юм. Би чамайг их өөр нүдээр харах болсон. Анхандаа чи надад бүтэлгүй, маш их хайран дунд байдаг болохоор бусдын зовлонг мэддэггүй хүн шиг харагдаж байсан. Гэхдээ удалгүй чиний ямар мундаг хүн болох мөн өдийг хүртэл яаж хичээж амьдарсныг мэдсэн болохоор чамайг өөрөөр хардаг болчихож. Чи миний хэзээ ч хүрч чадахгүй оргил гэдгийг мэдэх ч зориглоод үзэхээр шийдсэн юм. Би чамд сайн. Үнэхээр их удаж байна. Энэ мэдрэмжээ цаашид нууж чадна гэж бодохгүй байгаа болохоор хэлэхээр шийдсэн юм. Чи гэх оргилд хүрэхийг хүсдэг болохоор эхлээд энэ хогийн харилцаагаа таслах хэрэгтэй бололтой. Бүгдийг шинээр эхэлье. Надад жаахан л боломж олгож болох уу?

Түүнрүү инээмсэглэн харж байсан Тэхёны царай түүний яриа даамжрах тусам барайж байх ба ичсэндээ ч тэр үү үгээ зөөж ядах түүнийг ярьж дуусахад огцом уурлах нь тэр.

- Чи надад үнэхээр сайн юм уу?

Түүний царайнаас болоод багагүй айсан Минжэ чимээгүйхэн толгой дохино.

Тэхён: Новш гэж! чи чинь зүгээр л биеэ үнэлэгч биздээ? Яаж ийм зүйл байж болдог юм?

Минжэ: Юу гэсэн үг юм!

Тэхён: Би үнэхээр анх чамайг жуулчилж өгөхөд мэдээгүй ч хүлээн зөвшөөрсөн. Яагаад гээч? Чи эрэгтэй болохоор тэгэхээр надад хүүхэдтэй болно гэж айх зүйл байхгүй. Дээрээс нь биеэ үнэлэгч болохоор чинь хэн нэгэнд хайртай болж болохгүй гэсэн дүрмээ сайтар барьдаг байх гэж бодсоных. Гэтэл юу гэнээ хайртай? Больж үз.

Минжэ: Тэгээд яах гэж надад сайн хандсан юм? Яагаад тэгж их догдлуулах зүйл хийсэн юм?

Тэхён: Би зүгээр л өөрийн сэтгэл ханамжинд зориулж л тэгсэн. Ерөнхийдөө бол хүн болгонд тэгж ханддаг. Fanservice гэж ойлгож болно.

Минжэ: Хүн болгонд? Гэтэл би амьдралдаа тийм зүйл нэг ч удаа мэдэрч байгаагүй тэр болгоныг чи л надад мэдрүүлсэн. Гэтэл энэ чамд юу ч биш байжээ?

Тэхён: Угаасаа хүн болгон л ингэдэг биздээ? Энийг чинь боловсон зан гэдэг юм. Чи тэгээд юу гэх гээд байгаа юм. Арай жинхнээсээ анх удаа ийм зүйлтэй таарч байгаа юм уу? Яасан насаараа хүнд хайрлагдаж яваагүй юм уу? Гэр бүлдээ хайрлагдаж байгаагүй юу? Анх удаа гэдэг чинь худлаа л байж таарна.

Минжэ: Новш минь үнэн гэж байна. Би төрхөөсөө авхуулаад өнөөг хүртэл ад үзэгдэж ирсэн. Чам шиг юмыг ойлгоно гэж боддог би л тэнэг байж. Тэгж их хайранд өссөн болохоор энэ мэтийн зүйлс юу ч биш байсан байх нь тийм үү? Гэтэл би л тийм зүйл мэдэрч байгаагүй болохоор зүрх сэтгэл минь тийм зүйлтэй анх удаа учирсандаа ингэж амархан догдолчихсон байх нь.

Тэхён: Бид зүгээр л гэрээт харилцаатай ойлгов уу! Бас миний хэлэх гэсэн зүйл бол энэ гэрээг цуцлах санал байсан юм.

Минжэ: Тиймээ мэдэж байна яг одоо тэрийг чинь цуцлаад өгье л дөө хараал идсэн зовлон мэдэхгүй новш минь.

Тэхён: Чи хэн болчихоод…за больцгооё зүгээр л дуусгая. Надад чамайг гэсэн сэтгэл байхгүй. Бас надад хайртай гэсэнд чинь би хариуцлага хүлээж чадахгүй. Эцэст нь би гей биш болохоор. Чи түрүүний үгээ надад хэлээгүй бол бүх зүйл сайхан дуусах байсан юм.

Минжэ: Эцэстээ миний л буруу байх нь ээ. Ойлголоо. Татгалзах байх гэж таамагласан ч арай ч ийм хогийн зүйл сонсоно гэж бодоогүй юм. Би л буруу бодчихож. Чиний хүссэнээр бүх зүйл дууссан. Одоо зайлж үз.…

A/N: За дараагийн хэсэг төгсгөл байх болно оо.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now