+12+

888 141 6
                                        

2005-09-01

Дүү бид хоёрын бүх юм давхарддаг болчихсон. Бидэнд яг ижил загварын хувцас яг ижил өнгийн зүйлс авч өгдөг. Гэхдээ энэ нь надад таалагдаж байгаа. Өөрийгөө шоовдор биш гэдгээ мэдэрдэг юм.

Өнөөдөр би 3-ангид орж байна. Харин дүү маань цэцэрлэгт орж байгаа. Мэдээж аав ээж тэрнийг хүргэхээр явсан бол би энд өвөөтэйгөө сургуульдаа явж байна. Гадаа бага зэрэг жиндүүхэн байгааг эс тооцвол бүх зүйл давгүй шүү.

Өнөөдөр анх удаа хэн нэгнээр хүргүүлж байгаагаа хэлмээр байна. Намайг нэг тийм баярласан мэдрэмж эзэлчихээд хөл дээрээ зүгээр зогсож ч чадахгүй нь. Энэ тэрүүгээр үсэрч дэгдээл. Өвөө ард инээгээл. Энэ байдал хэр их үргэлжлэхийг мэдэхгүй ч удаан л байгаасай. Магадгүй бурхан миний хүсэлтийг сонсож байгаа байх.

Бас би зүгээр ч нэг байгаад байж болохгүй. Энэ гайхалтай өдрийг бэлэглэсний хариуд хичээлдээ шамдах хэрэгтэй. Магадгүй би одоо гэрээсээ хөөгдөнө гэж айх хэрэггүй байх.

Хичээлийн анхны өдөр л юм хойно элдэв янзын цэцгээр сургууль маань дүүрчихсэн байлаа. Энд тэндгүй баярлаж догдолсон хүүхдүүд. Харин 1-р ангид орж байгаа хүүхдүүд уйлагнан байх нь их эгдүүтэй. Манай дүү яаж байгаа бол? Анх би цэцэрлэгт үлдээд уйлж байсан. Тэгээд л зодуулсандаа. Арай ч дүүг маань зодчихоогүй байлгүй дээ. Гэхдээ өдийг хүртэл түүнийг нэг ч цохиж байгаагүй ээж аавыгаа би гайхдаг. Яагаад?

Намайг ямар их зоддог байлаадаа. Тэрнийг ч бас тэгэх хэрэгтэй биш гэж үү?

Би ийм юм бодож болохгүй!!!!!! Ухаантай байж үз Ким Минжэ.

Өнөөдөр бараг хичээл орохгүй тул өвөө минь намайг буцаан гэрт минь хүргэж өглөө.

Аав ээж харин дүүтэй хамт байж байсан. Өвөө ч яасан ийсэн гэхэд дүү уйлаад үлдээгүй юм байх. Хачин юм тэд намайг зад загнаад үлдээж байсан даа. Ааах тэгэхээр зөвхөн надад тэгж ханджээ? Муухай юм.

Өвөө ч тэдэнд хатуухан үг хэлээд авлаа. Ёстой үнэн үгс байсан. Минугийг тэд их эрхлүүлж байна!!

Аав ээж ч өвөөгийн өмнө юм хэлж чадалгүй толгой дохин суух надад нэг л сайхан санагдаж байна!!

Минуг харин бүлтэлзэн юугаа ч мэдэхгүй сууж байхыг хараад би өрөөнд нь оруулчихсан. Түүнийг шийтгэх ёстой юм шиг санагдаж байна.

Өвөөг явах хүртэл би Минугийг өрөөнд нь түгжсэн. Тэгээд буцаад гаргатал тэр яагаачгүй байсан!!

Гэхдээ яг юу болно гэж би горьдсон юм бол?

Намайг доош буухад аав ээж нилээн ууртай харагдаж байсан. Би хажуугаар нь явахаас ч айн буцаад дээд давхарт байх өрөөндөө орсон.

Өнөөдрийн хувьд хоол байхгүй бололтой. Маргааш 5 дахь өдөр. Тэгэхээр би ганц л өдөр тааваараа байх нь дээ. Тэгээд л амралтын өдөр боолчлогдоно. Гэхдээ би яагаад ингэж бодоод байгаагаа ойлгохгүй нь. Гэрийнхэндээ туслах чинь сайн зүйл гэж багш хэлсэн. Даанч надад таалагдахгүй байна!!!

A/N: Энэ үеэс Минжэ маань нилээн өөрчлөгдөж байгааг анзаарсан уу? Өмнө нь зодуулж загнуулж хэцүүхэн амьдарч байсан болохоор бүхнийг өөр шигээ амьдрах ёстой гэж боддог болчихсон. Дүү нь тэрэнтэй харьцуулахад хэтэрхий жаргалтай байгаа шүү дээ. Тэгвэл Минжэгийн хариу үйлдэл ямар байх бол?

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now