2002-05-12
Өнөөдөр бүтэнсайн өдөр. Тиймээс би өглөөнөөс эхлэн завгүй байна.
Өглөө хувцаснуудаа угаачихаад маргааш авч явах юмаа бэлдээд бас гэрээ цэвэрлэсэн. Гэхдээ дутуу цэвэрлэсэн байна гэж ээж загнасан болохоор ахиад цэвэрлэж байна.
Ээж дүүг хараад завгүй байгаа тиймээс би гэрээ сайн цэвэрлэж сурах хэрэгтэй. Бас хурдхан хоол хийгээд сурчихвал ээж маань дүүг сайн асрах байх.
Нээрээ манай дүүг Ким Минуг гэдэг. Одоо 6 сартай. Төрөөд л шууд надтай тоглох байх гэж бодсон чинь уйлахаас өөр юм хийхгүй байсан. Бас алхаж ярьж чадахгүй. Би ахиад л хүлээх хэрэгтэй болох нь дээ.
Ээжийн урмыг хугалсан нэг зүйл нь манай дүү надтай нэг өдөр төрсөн. 2001 оны 11 сарын 1. Бид хоёр нэг өдөр төрсөн нь надад таалагдаж байгаа. Бас манай багш намайг азтай юм гэсэн. Би маш их баяртай байгаа.
Би энэ 9 сард сургуульд орно. Ээжийг сайхан ааштай байх үед нь асуутал толгой дохисон. Тэгэхээр би сурагч ах болох нь байна.
Цэцэрлэгийн багш миний насыг болоогүй гэсэн л дээ. Гэхдээ би уншаад сурчихсан бас тоо нэмж хасч чадах юм чинь гайгүй байх гэж бодсон. Хурдхан шиг л том болоод илүү ихийг хийж чаддаг болчихвол ээж аав хоёр намайг магтах байх. Бас дүү маань намайг бишрэх байх. Тэгээд л би том агаа гээд л гоё байхдаа.
Манай дүү эрэгтэй болохоор надтай их тоглоно байх. Би дүүдээ аймар их хайртай. Дүү маань их хөөрхөн.
Хоёр хацар нь бумбайгаал би барьж үзэхийг хүсдэг ч намайг бас л ойртуулахгүй байгаа.
Багш ч гэсэн жоохон хүүхдэд хамаагүй хүрч болохгүй гэсэн болохоор түүнийг томортол нь хүлээнээ.
Бас тэр их хүнд. Ээж өргөж яваад их ядардаг. Аав ажлаасаа ирээд л ээжид массаж хийж өгдөг. Бас дүү орой болгон уйлдаг. Би тэр болгонд нь сэрчихдэг. Гэхдээ зүгээрээ би ч бас тэгж л байсан байх.
Бодоод байхад би ээж аавыгаа их зовоосон хүүхэд юм билээ. Тэгэхээр би ачыг нь хурдан хариулах хэрэгтэй.
"Бурхан минь намайг хурдан том болгож өгөөч"
ВЫ ЧИТАЕТЕ
••Stay With Me?••[COMPLETED]
Короткий рассказKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)