2012-01-01
Миний хамаг тэвчээр итгэл зориг мөхөж байх шиг байна. Аав ээжээс харилцаагаа тасалснаас хойш 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд өвөөгөөс тэтгэмж авч байсан ч түүний бие муудаж холбогдох боломж ч байхгүй болчихсон.
Одоо зүгээр л үхлээ хүлээгээд хэвтэх ёстой юу?
Эсвэл араас гүйдэг охидоор тоглож тэтгүүлэх ёстой юу? Мэдэх юм алга. Гэхдээ охидуудын өгсөн бэлэг сэлт гээд л яахав өлсөхгүй яваад байж болох л байх. Гэсэн ч хангалтгүй байна!
***
2012-06-05
Ангийн зугаалгаа гэж………
Энд тэндхийн юм зөөж өгч шөнийн цагаар бааранд ажиллан байж олсон мөнгө минь ийм зүйлд үрэгдэх ч гэж дээ. Үгүй ээ мөн мөнгөндөө хахаж цацаж амьдардаг хүмүүс бололтой.
Огтхон ч сонирхолгүй байхад тэд юунд инээсэн юм бол? Тэнэг юм…
Орой ч болж охидууд гэртээ хорогдон хэдэн банди нар намайг чирж гулдсаар ой модон дунд авчирчихлаа. Тэдний юу хийх гэж байгааг мэдэх зүйл алга. Ийш тийш харж ямар нэг зүйлээс сэрэмжлээд л байх шиг.……
?: Минжэ чи энийг юу гэдгийг мэдэх үү?
Би: Тамхи л байна яасан?
?: Татаж үзсэн үү?
Би: Ганц л удаа
?: Май хамт тамхилцгаая
Би: Хамаагүй ээ өгчих!
1: Яа би чамайг чинь энхийн цагаан тагтаа л гэж бодож байлааштээ. Ангийн number one онц сурлагатан. Дээрээс нь урлаг спорт гээд л алж өгдөг болохоор чинь даруухан гар байна л гэж бодож байсаншт
Би: Даруухан байхаараа тамхи татаж болохгүй юу?
Би ч тамхины утаагаа шүдэн завсраараа сийгүүлэн хээв нэг тэдэнтэй ярихад тэдний нүд хэсэг зуур томорсноо ёжтой инээн үүрсэн цүнхнээсээ ямар нэг зүйл гаргаж ирлээ.
Ohhhh мэдээж шүүдээ миний хамгийн сайн мэддэг зүйл байна!
2: Ууж үзмээр байна уу?
Би: Хөгшөөн өөрийгөө хэнтэй ярьж байна гэж бодоов? Дээрээс нь ийм бага градустай юм уухаасаа ичээч гэчихээд түүний гарт байх пиво-ийг булаан авч хөөсрүүлчихгүйхэн шиг аятайхан задлан ууж эхлэхэд мөн л тэд гайхширсан байлаа.
Ишшш нээрээ анх удаа ууж үзэх гэж байгаа л юм шиг байна!
3: Чи ч сурцтай байна шүү. Надад тамхи татахыг заагаад өг
Би: Хамаа алгаа
***
Анх уусан гэсэндээ тэд ч нэг их удалгүй мансууран хөл гараа хаана байгааг ч мэдэхгүй болчихсон байлаа. Бааранд ажиллахад энэ зэргийг ууж суралгүй л яахавдээ. Би л ганцаараа эрүүл байх шиг. Дээрээс нь тамхи татаад өөрсдийгөө л хэцүү байдалд оруулж байгаагаа мэдэхгүй юмнууд……
Гэхдээ тэд нэг л цөөхөн харагдаад байх чинь?
A/N: За тэгэхээр Минжэгийн дурсамж ийнхүү дуусч байнадаа гэж.… Дараачийн хэсгээс одоо цаг дээр явагдана шүү. Минжэтэй хамт түүний амьдралыг туулахдаа бэлэн үү? Удахгүй хоёрдох гол дүр болох Тэхён маань гарч ирнэ гэж байгаа. Энэ хоёр яаж ч учрах юм байгаан юу гэж бодож байнадаа та нар минь?
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)