+80+

1.1K 144 35
                                        

Бүх зүйл дуусаад хэдийн 1 жилийг ардаа үджээ. Гунигтай тэр нэгэн өдөр Минжэ тасралтгүй уйлсаныг хэлэх нь зүйтэй байх. Тэр л хүнд муугаа харуулахгүй гэсэн шиг явтал нь хүчтэй царайлж тэвчсэн ч хаалгаар гарах тэр даруйд хуралдсан нулимсаа зөнгөөр нь тавьж орхисон юм. Хичнээн өдрийн уй гашуу байсныг үл мэдэх ч түүнд бодогдсон ганц л зүйл байсан…Би хэнд ч хайрлагдахгүй юм байна…

Тэр бууж өгсөн. Ахин итгэл найдвар тээх нь түүний хувьд төмөр өргөсөнд өөрийгөө зоон хэдэн арван жил тэсэхэд хүргэнэ гэж бодсон учир. Хэзээ нэг цагт ахин шанална гэж бодсон учир. Мөн тэр нэгнийг мартаж чадахгүй учир бууж өгсөн нь энэ.

Ахин хайрлахгүй, ахин найдлага тавихгүй өөрийгөө л бодох түүний шинэ амьдрал.

Тэр бохир заваан зүйлсээс бүр мөсөн гараа татсан.

Шинэ эхлэлээ сайхан хэвээр нь үлдээхийн тулд өөртөө зав чөлөө олгоогүй.

Хэзээ ч мөрөөдөж байгаагүй зүйлсээ эхнээс нь хийж эхэлсэн. Зөвхөн өөртөө зориулж.

Өөрийгөө хэнд ч хэрэггүй хэмээн зүхэхийн оронд өөрийгөө хайрлах аргад суралцсан.

Хүсэл мөрөөдөл гэгчийг өөртөө бий болгож түүндээ хүрэх гэж зорилт тавин амьдралыг арай өөр өнцгөөс харахаар сэтгэл шулуудсан аж.

Одоо түүний амьдрал хар бараан бус гэрэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна.

Хувь тавилан гэдэг зүгээр ч нэг байдаггүй. Түүний амьдралд болсон бүхэн утга учиртай л байж таарна. Магадгүй бурхан түүнд өгсөн золгүй амьдралаа дуусгах гэж тэр нэгнийг илгээсэн байх. Мөн тэр нэгэн түүний амьдралыг өөрчлөхгүй учир буцаж явсан биз. Утга учиргүй зүйл гэж байхгүй…

***

Энгийн нэгэн оюутан гэхэд хэт үнэтэй брендийн хувцас өмсөж тансаг машинаар хөлөглөсөн энэ хүүг Ким Минжэ гэнэ. 22 настай тэрээр Сөүлийн нэгэн хувийн их сургуулийн 1-р курсэд элсэн орж байгаа нь энэ билээ.

Нээлтийн ёслолоос илүүтэй анхаарал татах түүнийг харахгүй өнгөрөх хүн байсангүй. Олны хараанд өртөх нь түүнд хичнээн эвгүй байвч тэр энэ бүхэнд дасах хэрэгтэйгээ мэдэх тул багахан инээмсэглэн нээлтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах аж.

Хамгийн сүүлд хэзээ сургуульд явсанаа ч мартсан түүнийг энэ шинэ орчин багагүй сандаргаж орхиж. Гэсэн ч тэр түүртэлгүй хичээлдээ амжилттай сууж чадсан юм.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now