+77+

693 112 3
                                        

- Би хэдийн харчихсаан.

Тэхён түүнд тайван гэгч нь ийн хэлээд гарыг нь буулгахад Минжэгийн царай улайсан байх нь эгдүүтэй.

- Чи бүр миний фэн болчихжээ.

- Чамайг хүлээх зуураа уйдаад. Тэгээд л баахан зургийг чинь худалдаж аваад ханан дээрээ наачихсан юм.

- Хараад элдэв сонин зүйл хийдэг л гэж битгий хэлээрэйдээ.

- Юу гэж дээ…

- Миний хоол яасан?

- Хийлээ, юу ч оролдолгүй наанаа сууж байгаарай.

- Хурдалж үз.

Тэхён түүнийг хөөж явуулчихаад өөрийн зурагнуудыг харан хэсэг зогсоно. Гэсэн ч тэр дунд Тэхёны өөдөөс нь авсан зураг нэг ч байсангүй. Бүгд л хажуу тийш харсан болон араасаа гарсан зураг байв. Үнэндээ фэнсайтууд дээр нь түүний өөдөөс нь авсан зураг хар мянгаараа байдаг боловч яагаад эдгээр зургуудыг сонгож наасан нь Тэхёны сонирхлыг нилээд татах нь тэр.

Өөрийгөө харж залхсан бололтой тэрээр өөр зүйл хайн яваад нөүбүүкийг нь олчихов. Мэдээж Минжэд юмаа нуухаар хэн нэгэн байхгүй тул кодгүй байх аж. Тэхён ч олзуурхан доторх зүйлсийг нь ухвал олигтой юу ч байсангүй. Дэлгэц дээрх зураг нь хар бараан байх агаад ди диск дотор нь гэвэл хэдхэн сарын өмнөөс эхлэн татсан Тэхёны 50 хүрэхгүй хэдхэн зураг л байгаа харагдана. Мөн л хажуу талаас нь авсан зургууд байсанд тэр нэг их тоосонгүй. Интернетээр нь орон хайлтуудыг нь харвал BTS-ийн тухай мэдээлэл мөн дуунуудыг нь хайсан түүх л байлаа. Доош гүйлгэн үзвэл жилийн өмнө гей порно хайсан түүх л байх аж.

- Уйтгартай хүн шүү.

Илүү дутуу сонирхолтой зүйл хайж ухсан ч үнэндээ олигтой зүйл олоогүй тул нөүтбүүкийн унтраагаад орон дээр нь хэвтээд өгөх нь тэр.

Нилээдгүй хугацаа өнгөрөн хоолны хамар сэтлэм үнэр үнэртэж эхлэхэд Тэхён рефлексээрээ л босон гал тогооны өрөөнд ирсэн байлаа.

- Одоо 5хан минут.

Минжэ ийн хэлэн аяга таваг гарган ширээ засах гэж байхад нь Тэхён түүн дээр очин араас нь тэврээд авав.

- Би их ганцаардсан.

Тэхён түүний мөрөн дээр эрүүгээ тулан ийн хэлэхдээ бага зэрэг хошуугаа унжуулсан харагдана.

- Гишүүдтэйгээ хамт байсан байж.

- Тэр чинь өөр хэрэг шүү дээ.

Минжэ илүү ухаж асуухыг хүссэнгүй чимээгүй л хоолоо аягалан ширээн дээр тавих аж.

- Чиний хоолыг анх удаа л идэх гэж байгаа юм байна.

- Амтгүй байвал нуулгүй хэлээрэй.

- Ийм сайхан үнэртэй байхад амтгүй байна гэж лав бодохгүй байна.

Минжэ түүнрүү инээмсэглэчихээд хоолоо халбагадах бол Тэхён ч түүнтэй нэгдэн чимээгүйхэн хоолоо идлээ.

••Stay With Me?••[COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя