2007-10-12
Өнөөдөр баасан гараг. Дунд сургуульд орсныг минь санаж байна уу? Би их сайхнаар төсөөлсөн ч бодсон шиг минь байгаагүйг хэлмээр байна. Цаашид юм горьдож эсвэл ямар нэг зүйлд догдлохоо болих хэрэгтэй байх. Эцсийн эцэст би л гомдолтой үлдэнэ шүү дээ.
Шинэ ангийхан минь хоорондоо тун тааруу харилцаатай. Яагаад бага дунд ахлах сургуулиуд тусдаа байдаг юм? Бага ангийн минь найзууд хичнээн гоё байлаадаа. Одоо бол миний эргэн тойрны бүх зүйл надад таалагдахгүй байна.
Аавын ажил их сайн байгаа учир ээж тун ч сайхан ааштай байгаа шүү. Манай дүүг эс тооцвол. Тэр ёстой чөтгөр. Миний төсөөлж байсан тэр хөөрхөн дүү огт байхгүй. Зөвхөн бодит байдал дахь Минуг л байгаа.
Түүний худал яриа дүр үзүүлэлт миний тэвчээрийг маш их барж байна. Болдогсон бол би түүнийг ал- үгүй ээ болохгүй ийм зүйл бодох ёсгүй.
Юу гээч би тэднийг чадах аргаа аль хэдийн олчихсон. Аав их ажилтай байх тусам ээж тоогдохоо больж эхэлсэн. Тиймээс ч хэн нэгэнтэй зугаацдаг болсон. Харин түүний энэ нууцыг би мэднэ. Ер нь түүний бүх бузар булайг би мэдэж байгаа учир ахин ээжийн өмнө хүч доройтохгүй.
Харин дүүг бол ирээдүйд зохицуулчихна. Яг одоо бол өвөө эмээ миний талд байгаа. Тэгэхээр би хэзээ ч хамаагүй бослого гаргаж чадна гэсэн үг!!!
Мэдээж би хичээлдээ ч анхаарч байгаа. Түүнийхээ ачинд ангидаа дээгүүрт бичигдэж байгаа шүү. Гэхдээ намайг магтах нэг ч хүн байхгүй. Өвөө ч гэсэн бага зүйлд бардах хэрэггүй гээд огт магтдаггүй юм. Гэхдээ энэ надад хамаагүй. Хэн нэгэн намайг доош хийх тусам би илүү хүчтэй болдог гэж итгэдэг. Миний бие хэдий турьхан ч өөрийгөө хамгаалж дөнгөх байх.
Одоогоор манайд хэн ч байхгүй байгаа байх. Тэгэхээр хоолоо хийж гэрээ цэвэрлэчих л юм бол би хүссэнээ хийж болох нь.
Аан тийн удахгүй надад утас авч өгнө гэсэн. Би магадгүй баярлах хэрэгтэй байх.
Би заавал мундаг хүн болоод та нарын дээрээс дэвслэх болно оо. Тун удахгүй!!!
VOUS LISEZ
••Stay With Me?••[COMPLETED]
NouvellesKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)