Өглөө ч болж бүгд нэг шартсан байдалтай арай хийн гэр гэрлүүгээ явцгаалаа.
Минжэгийн ахлах сургуулийн нэг жил, анхны аялал нь нэг иймэрхүү л болж өнгөрсөн юм.
2012-08-20
Өглөөг түүний утсанд танихгүй дугаар дуудлага ирүүлснээр эхлүүлэх Минжэ нойрон дундаа утсаа авахад нэг л танил хоолой дуугарах нь тэр.
Хэдэн сар таг чиг байсан өвөө нь байх ба их баярласан байдалтай залгаж байсан юм. Сүүлийн хэдэн сар хэрүүл уруулаар дүүрэн байсан гэр нь одоо л нэг хэвэндээ орж байгаа тухай Минжэд арваад минут ярьж өгөх ч Минжэ нойрондоо дийлдэн юу ярьж байгааг нь ч ойлгох сөхөө байсангүй.
Эцэст нь өвөөгийнх нь хэлсэн үг гэвэл "Бид бүгд Сөүлд очих гэж байгаа би ээж аавд чинь сайн ойлгуулсан чамайг эргэх гэж очиж байгаа юм болохгүй бол чамайг буцаан Дэгүд сургах бодолтой байна. Дүү чинь ч дунд ангид орох юм чинь чамтай хамт Сөүлд сургасан ч яах вэ очиж байгаад шийдье гэрийнхээ хаягийг хэлчих миний хүү" байсан бөгөөд Минжэ түүний яриаг сонсон орноосоо год хийн босоод өөрийн сонссон зүйлдээ эргэлзэн хэсэг шоконд орсон ч аргагүйн эрхэнд гэрийн хаягаа өглөө.
Юу? Минугтай хамт амьдар гэнэ ээ? Тоглож байгаа байлгүйдээ. Бас гэнэтхэн юун бөөнөөрөө ирэх вэ? Эцэст нь тэд намайг санаа юу даа? Яаж инээд хүргэх аргаа сайн мэдэх хүмүүс юмаа? Новш гэж!!
Тэр ийнхүү өөр өөртэйгөө ярьсаар хүний урманд гэж бодон гэрээ цэвэрлэж эхэллээ.
Хэрвээ тэд одоо Дэгүгээс гарч байгаа юм бол 6 цагийн дараа энд ирчихнэ. Машинтай явж байгаа болохоор бүр ч хурдан ирж магадгүй.
Минжэ хөргөгчөө ухан харвал дотор нь хэдэн ус сөжүнээс өөр зүйл байсангүй. Яаж тэдэнд ийм байдалтай байгаагаа харуулах билээдээ. Бас л доош нь хийж доромжлох боломжийг нь өөрөө бэлдэж өгч байгаа хэрэг болох биз!
Тэрээр арзайсан үсээ малгайгаараа даран гэрийн хувцсаа солин дэлгүүр гарлаа.
Хоол хийх хүнс цуглуулан нилээн удсаны эцэст гэртээ ирэхэд түүний утсанд хэд хэдэн дуудлага ирчихсэн байлаа.
Харвал өвөөгийнх нь дугаар байх ба буцаан залгахад авахгүй байж байсны эцэст авсан ч танил бус хүний хоолой байлаа.
?: Байна уу? Өөрөө энэ утасны эзэнг таних уу?
Би: Тийм ээ яасан?
?: Аан бид Дэгүгийн төв эмнэлэгээс ярьж байна аа. Та хэрвээ ойр дотны хүн нь бол яг одоо хүрч ирж чадах уу?
Би: Би Сөүлд байдаг л даа яасан юм бол? Тодорхой шалтгаан хэлэхгүй бол очиж чадахгүй нь дээ
?: Энэ утасны эзэн гэр бүлийхэнтэйгээ Дэгү хотоос гарч явж байгаад том оврын ачааны машинтай мөргөлдөж эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм аа. Яг одоогоор тэдний биеийн байдал маш муу байна. Бас бага насны хүүхэд нь эмнэлэг рүү ирэх замдаа нас барчихсан. Тэд Дэгүгээс нилээн холдсон байсан тул түргэн тусламж удаж очсон. Бараг л тэд найдваргүй болчихсон тул та ирэх хэрэгтэй байна.
Минжэ зүгээр л үргэлжлүүлж сонсож чадсангүй утсаа таслаад орон дээрээ тэрийн уналаа.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)