Надад 30 минут хүрэхгүй хугацаа үлдчихэж. Яарсандаа гэрийн түлхүүр машины түлхүүрнээс өөр зүйл авалгүй түүнрүү очиж яваагаа би өөрөө ч гайхаж байна. Тэр намайг анхлан жолоодогчоор харсан бололтой. Энэ газарт ердөө 10 минутын дотор ирсэндээ бахдал ч төрөх шиг. Яахав замд замын цагдаа хөөсөн л дөө. Хэнд хамаатай гэж? Зугтаж чадаж байхад…
Ингэхэд энэ том газрын чинь хаагуур нь орох болж байна?
Гадуур нь байх хэдэн мянган хүний дундуур сүлжилдэн явсаар хаалга гэж нэрлэгдэх баахан хамгаалагч байх газар луу дөхтөл нэг том биетэй залуу намайг бариад авчихав. Бас ямар гээч гай нь вэ?
?: Өөрөө Ким Минжэ мөн үү?
Би: Тийм байна яасан?
?: Намайг дагаад явна уу!
Өө за бас яах гэсэн юм бол доо? Түүнийг даган хаалгаар ороход тас харанхуй заал намайг угтах ба өнөөх хамгаалагч ийм зүйлд дассан бололтой төвөггүй урагш явахад би л түүний ард чирэгдэн хоцорч байх шиг байна даа. Хөлөөрөө тэмтрэн юманд тээглэн уначихгүйг хичээн явж ядан байхад өнөөх залуу аль хэдийн тайзны доор оччихсон байлаа.
Тасалбар дээр V.I.P суудал гэчихсэн байсан тийм хүмүүсээ түрүүлж ингэж оруулдаг юм байхдаа?
?: Энэ таны суудал байна би ингээд явья даа
Би: Аан за
Тэгэхээр энэ эзгүй газар би ганцаараа байх нь ээ? Удахгүй бусад хүмүүс нь орж ирнэ гэж найдахаас.
***
Жимин: Чи уг нь ингэж тасалбар хүнд өгөөд байдаггүй дээ.
Тэхён: Шаардлага гараад
Жимин: Гэр бүлээс чинь илүү ямар том асуудал байна?
Тэхён: Миний тоглоом хэт бардам байгаад байна!
Жимин: Ахиад л уу? Хэзээ болих юм? Би бүр залхаад байх юм!
Тэхён: Залхах өдөр ирэх л байлгүйдээ тэр болтол ингээд аашилчихья *cute tone*
Жимин: Хараал идсэн эгдүүний тулам!
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)