+25+

939 141 0
                                        

2012-10-05

Сөүлд ирсэний дараа түүнд сайн зүйл огтхон ч тохиолдсонгүй.

Сарын турш хэл сураггүй алга болсон учир түүнийг сургуулиас нь хөөж, амьдарч байсан жижигхэн гэрээс нь ч хөөж хамаг хувцас хэрэглэлийг нь гаргаад хаячихсан байлаа.

Тэр өөрөө ч өөрийгөө танихааргүй их өөрчлөгдсөн байсан юм. Үс нь нүдээ халхалтал урган сахал нь ч мөн нилээдгүй урган хичнээн өдөр нойргүй явсан юм байгаан нүднийх нь доогуур бараантаж ямар ч сүр сүлдгүй болчихсон түүнийг харах нүд халтирам байлаа.

Гэсэн ч тэр бууж өгөхийг хүссэнгүй өөртөө байр хайн өдөр шөнийг өнгөрүүлж байлаа.

Хотын төвд тийм ч том биш хэрнээ тохилог сайхан байшин худалдан аваад сая нэг амьд байгаагаа мэдрэх шиг л болж өөрийгөө ч гэсэн хуучин хэвэнд нь оруулахаар хичээж байв.

Тэрэнд одоо сургуульд явах ямар ч шаардлага байхгүй тул сургуулиа нэг мөсөн хаяхаар шийдээд байлаа.

Одоо үлдсэн ганц зүйл нь ажил.

Хэдий түүнд өв хөрөнгө байгаа хэдий ч оршуулах ёслол нүүдэл суудал гэсээр ирээдүйд түүнд хангалтгүй санагдаж байлаа. Тэглээ гээд өмнөх шигээ шөнө өдөргүй ажиллахыг хүссэнгүй аль болох өөрт амар ажил хайх бөгөөд зарын сонинг хэд эргүүлтэл түүний нүдэнд нэгэн зар зурайн харагдахад тэрээр зарын дагуу явахаар шийдлээ.

<Спонсор хайж байна уу? Тэгвэл бидэнтэй холбогдож хялбар аргаар мөнгө олохыг санал болгож байна!

Холбогдох дугаар: **************

Хаяг: ***************>

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now