Өнөөх эмэгтэйг дагаж явсаар нилээн хэдэн минут өнгөрчихөж. Би яг хаашаа яваад байна вэ?
Эцэст нь хонгилын төгсгөлд ирэхэд тэр эмэгтэй зогсчихлоо. Энэ ханануудыг тэр хаалга гэсэн ч би үнэндээ ямар ч хаалга олж харахгүй байна.
Тэр надруу жуумалзан инээсээр хананы яг голд нь дарахад хана голоороо хуваагдан ганц хүн л орох зайтайгаар нээгдлээ.
Би ч түүнийг даган тэр завсраар нь ороход ёстой л нөгөө баячуудын зугаацаж цэнгэдэг газар байлаа. Байхгүй юм гэж байсангүй баруун тийш харвал казино, зүүн тийш харвал тайчих үзүүлбэр болдог өрөөнүүд, харин миний өөдөөс харсан өрөөнүүдэд эр эм ялгаагүй хоорондоо үнсэлцэж гиншсэн хүмүүс дүүрэн байлаа.
Тийм ээ би ийм ажил хийх юм байна. Гэхдээ яг аль нь гэж? Мэдэх юм алга. Би өөрийгөө яг л ойд төөрсөн аятай л мэдэрч байна. Надад энэ танихгүй эмэгтэйд итгэж хаа явсан газар нь дагахаас өөр зам байсангүй.
Эцэст нь тэр эмэгтэй чигээрээ явчихлаа. Би ч араас нь дагалдсаар өнөөх үнсэлцэж үнхэлцэж байгаа хүмүүсийн хажуугаар алхсан ч хэн нэгэн намайг татсаны улмаас би тэнцвэрээ алдан уначихав.
Нэг турьхан залуу миний дээр гаран үнсэх гэсэн авч өнөөх танихгүй эмэгтэй түүнийг холдуулан намайг босгон цааш явлаа.
Саяны зүйлд би хэт цочирдчихсон байсныг ч хэлэх үү ийм ажил хийх эсэхдээ эргэлзэж орхилоо.
Намайг шийдвэр гаргаж ч амжаагүй байхад тэрээр миний өмнө цаас гарган тавилаа. Сайн харвал гэрээ бололтой. Уншиж танилцахад надад хохиролтой зүйл нэг их байсангүй. Хамгийн гол асуудал нь өвчин авах эрсдэл байсан ч эдний үйлчлүүлэгчид бүгд шинжилгээнд хамрагдсан гэдгийг сонсоод санаа минь ч амарлаа. Одоо гарын үсгээ зурах л үлдсэн.
Би түүнрүү эргэлзсэн байртай харсан ч тэр өөдөөс минь зүгээрээ гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Зүгээр л нүдээ анисан чигтээ цаасан дээр сараачиж орхилоо. Тэр ч инээсээр хуруунд минь юм түрхэн цаасан дээрээ даруулаад авлаа.
?: За тавтай морил энэ ертөнц чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Одоо энэ анкетийг бөглөчих бас шинжилгээнд орох хэрэгтэй.
Би: Ойлголоо
Ёоо бурхан минь би юу уншчихваа гэж. Нэг удаж удаж ганц өгүүллэг уншихаараа уйлуулдаг өгүүллэг олоод уншчих юм даа. Та нар "Аварга муур"-ыг уншиж байсан уу? Сая би зүгээр л шүтлээ. Уншаад үзээрэй. Гэнэт өөрийнхөө бичсэн юмыг хараад гутрах шиг зза тэр ч яахав мэдэхгүй ээ хандалт муу байгаа ч яаж ийж байгаад дуусганаа өгүүллэгээ.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)