+4+

1.1K 152 4
                                        

2001-03-10

Өнөөдөр хагассайн өдөр учир би цэцэрлэгтээ явсангүй. Энэ өдөр л би ханатлаа унтаж чаддаг. Ганц тааваараа байх өдөр минь.

Маргааш бол миний хувьд хэцүү өдөр. Өөрийнхөө хувцасыг угаана бас  унтлагынхаа өрөөг цэвэрлэж хувцаснуудаа ялгах ёстой. Манайх ганц л унтлаганы өрөөтэй ба надад өөрийн гэсэн өрөө байдаггүй. Хөршийн хүүхдүүд бүгд тусдаа өрөөтэй гэж сонссон. Би тэдэнд атаархаж байна.

Уг нь амралтын өдөр боловч манай гэр өглөөнөөс хойш чимээтэй байна!

Ээж аав хоёр холхилдоол байх юм. Ойрын үед ээж хачин байгаа. Хий огиулаад хоолоо ч идэхгүй. Бас их ууртай.

Өнөөх л хүүхэд зангаараа тэднийг сэм харвал ээж нилээн цонхийсон байх бөгөөд аав эмийн сан явахаар гарч байна. Өө ээж ахиад л нойл гүйчихлээ. Бие нь өвдсөн юм байхдаа?

Би ч буцан хэвтэн унтах гэтэл нойр хүрсэнгүй. Магадгүй би ээждээ санаа зовоод байгаа байх.

Хэсэг хугацааны дараа аав ууттай юм барьсаар орж ирлээ. Ээж ч түүнийг нь аван ахин нойл руу орчихов. Яг юу болоод байгааг мэдэхгүй нь.

Ээжийн царай баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг. Би хэлж мэдэхгүйнээ. Яасан юм болдоо.

Тэд ямар нэг зүйлийг батлахыг хүссэн бололтой чанга чанга дуугаар ярилцсаар ээж өрөөнд орж ирэн хувцасаа сольж эхэллээ. Би ч нүдээ анин хөдөлгөөнгүй хэвтсээр, ээж аавыг даган гараад явчихав.

Үнэндээ ойлгох зүйл алга юутай ч босч цайгаа ууя.

Ээж өвдчихсөн болохоор өглөөний цай бэлдээгүй бололтой. Хөргөгчөө уудлан жаахан хиам аван талхан дээр тавин идлээ. Ихийг авбал ээж загнана!!

Тэднийг байхгүйд би зурагт үзмээр байгаа ч ирэхэд нь баригдчихвал бас л зодуулах тул болилоо. Тэглээч сэтгэл зовиуртай юм үзнэ гэдэг худлаа шүү дээ.

Хэдийнээ хавар болчихжээ хүүхдүүд гадаа тоглоод л. Би 3 хоногийн өмнө аяга хагалаад гарах эрхээ хасуулчихсан байгаа болохоор тэднийг цонхоор харахаас өөр зүйл хийж чадахгүй нь.

Өө аав ээж ирж байна. Гэхдээ тэд инээж байна?

Би тэднийг орж ирэхэд нүдэнд нь өртөх гэж хичээсэн ч намайг тоосонгүй. Тэд хэтэрхий хөөрчихөж.

Бид магадгүй нүүх бололтой?

-Аавыг ингэж хэлнэ гэж санасангүй шүү

-Хадам аав биднийг зөвшөөрч байгаа байх нь. Хүүхэд минь чи л бидний аврагч *гэдсээ илэх* 2сарын өмнө л чи минь ирчихсэн байжээ.

-Дараа долоо хоног гэхэд байр бэлэн болчихно гэсэн тиймээс юм хумаа янзалья. Чи минь жирэмсэн юм чинь хөдлөлгүй байж бай би хийчихнэ.

-Ойлголоо ханиа.

Юу ханиа гэнэ үү? Хөөх тэд хөршүүд шиг л харагдаж байна. Нэг тийм дулаан мэдрэмж цацруулаад. Сая жирэмсэн гэсэн. Би дүүтэй болох нь. Бас нүүх нь. Надад тусдаа өрөө байх болов уу? Би дүүтэйгээ нэг өрөөнд байвал гоёдоо. Ганцаараа уйдахгүй. Гэхдээ тэр хэзээ төрөх бол? Төрчихөөд надтай тоглох болов уу? Шинэ хөршүүд маань ямар байх бол? Аягүй бол хүүхдүүддээ надтай битгий тогло гэх болов уу?

Миний зүрх үнэхээр хурдан цохилж байна. Сонин юм даа! Энэ мэдрэмжийг юу гэж нэрлэдэг бол?

Ээж тэр хоёр ярилцаж дуусаад аав гал тогоо руу орох бол ээж буйдан дээр суулаа. Сая л нэг намайг анзаарсан бололтой өнөөх л аймар харцаараа намайг ширтээд эхэллээ. Би айж байна.

-Ядаж л энэ хүүхэд чамаас дээр юм. Хар даа төрөөчгүй байж биднийг байртай болгочихлоо. Бас хадмууд зөвшөөрсөн. Гэтэл чи яасан бидэнд гай болохоос нэмэргүй амьтан. Явж унтаач юм л бол нойрмоглоод байдаг байж яасан биднийг байхгүйд гарах санаатай байсан уу?

-Үгүй ээ ээжээ

-Чамайг харах бүрт нүд хорсох юм. Алив нүднээс зайлаатах

Миний толгой өөрийн эрхгүй гудайн хөлөө чирэн явсаар нойлын өрөөний хажуу буланд шигдэн суулаа. Би ямар буруу юм хийсэн юм?

••Stay With Me?••[COMPLETED]Donde viven las historias. Descúbrelo ahora