BTS-ийн аялан тоглолт 3 сар гаруй үргэлжлэн түр завсарлага авсан талаар Минжэ интертенээр харан сууснаа гэнэт босон усанд орж сахлаа ч хуслаа. Тэрээр нүдийг нь таглан ургасан үсээ харж нэг санаа алдаад хувцаслан үсчин орохоор гарах гэтэл хаалгыг нь хэн нэгэн чанга нүдэх нь тэр.
Минжэгийнд ирэх хүн байхгүй атал хэн байдаг билээ?
Тэрээр хурдхан хаалгаа тайлан хэн гэдгийг нь сонирхон харвал түүний 3 сар хүлээсэн хүн нь байлаа. Тэр яагаад хүлээсэн бэ гэж үү? Ммм магадгүй тэр уйдсан байх өмнө нь өдөр бүр л хэн нэгэнд үйлчилж зарим цагаараа зугаацаж явдаг байсан ч тэрээр ажлаасаа гарснаасаа хойш гэртээ шигдэн үнэндээ амьдралын ямар ч идэвхгүй болчихсон байсан юм.
Тэхён ч мөн хурдан харахыг хүссэн бололтой хаалгыг нь угз татан орж ирэх ч Минжэг харан хэсэг зог тусав. Минжэгийн үс нь арзайхаас гадна айхтар урт ургачихсан дээр нь нүд нь хэт их унтсанаас болоод бүлцийж хавдсан байх ч энэ төрх нь Тэхёны эгдүүг хүргээд амжив.
Тэхён: Чи яг Жимин шиг л харагдаж байна.
Минжэ: Нөгөө саарал үст үү?
Тэхён: Мхн тэр бас үсээ ургуулчихсан өглөө боссон үедээ яг чам шиг болчихдог юм, индүүдээгүй үед яг шүүр шиг үстэй хха
Минжэ: Миний үс тэгээд шүүр шиг байна уу тэ?
Тэхён: Мхн ширэлдсэн шүүр хэмээн дөрвөлжин инээхэд Минжэ түүнрүү муухай харах гэж хичээсэн ч өөрийн эрхгүй цаанаас нь мишээх төрх нүүрэн дээр нь тодроод болохгүй байв.
Тэхён: Би үнэхээр их ядарлаа ороод жаахан унтчихья тэгэх үү?
Минжэ: Гэр чинь яасан юм?
Тэхён: Тэнд тухгүйштээ. Танай гэрийн хаягийг яаж олж авсан гэж бодож байна? Тэгээд ч би сая зөндөө төөрлөө. Царайгаа нууж явангаа айл хайна гэдэг чинь үнэхээр бурхан хийж чадах л ажил байна гээч.
Минжэ: Мммм тэгэхээр чи бурхан байх нь ээ ордоо ор.
Түүний хариултанд Тэхён бага зэрэг ичингүйрэн дотогш орон 1 секунд ч бололгүй уулга алдлаа.
Тэхён: Танайх бараг манайхаас том юм биш үү?
Минжэ: Зүгээр томоос өөрцгүй ээ.
Тэхён: Ийм хоосон газар чи ганцаархнаа байдаг гэхээр…
Минжэ: За унтаж үз би гарч үсээ засууллаа. Гэрээсээ ганц ч гарсангүй бараг ялзарч байх шиг байна.
Тэхён: Айн намайг унтаж байхыг харахгүй юм уу? Би тэгээд яаж унтах юм? Надад үйлчлэх ёстой биз дээ?
Минжэ: Юу? Тэгээд чамайг унтахыг харах юм уу?
Тэхён: Тийм!
A/N: xZodiacxxx happy birthday my beauty💕💕💕💕❤️❤️❤️🎉🎉🎉 love u so much!!!
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)