+43+

1K 155 2
                                        

2017-04-07

Хавар аль хэдийнээ ирсэн бололтой энд тэндгүй хүүхдүүдийн тоглох дуу, хосуудын хөтлөлцөн алхах замын хажуугаар цэцэгс дэлгэрэн гоо үзэсгэлэнгээ бусдад гайхуулан ургасан байх ба хүйтний жавар хэдийн хол явж одсон байлаа.

Энэ өдөр Минжэгийн хувьд хэвийн л нэг өдөр боловч түүнд сүүлийн хэдэн сар нилээдгүй өөрчлөлт орсон байсан юм. Юу вэ гэвэл тэр хэн нэгнийг хүлээдэг болсон. Хамгийн сүүлд түүнтэй хооллосноос хойш ахин 1 сар өнгөрчихөж. Энэ хугацаанд Минжэ SNS дэх түүний болон хамтлагийнх нь тухай бүхий л мэдээллийг цаг алдалгүй үзэж тоглолт нь дуусах өдрийг хуруу даран тоолсоор хүлээж байгаа билээ.

Өнөөдөр BTS хамтлагийн тоглолт дуусч байгаа бөгөөд үүрийн 6 цагт тэднийг Солонгост буцан ирсэн гэх мэдээллийг харсанаасаа хойш Минжэ нүд анилгүй нэг бол хаалгаруугаа нэг бол утасруугаа ширтсээр үдийн 5 цагтай золгоод буй аж.

Тэр зүгээр л буйдандаа өөрийгөө лав гэгч нь ороочихоод хэдэн цаг юм идэлгүй ийн суух нь түүнд хэцүү байсангүй харин ч илүү догдлолтой байсан гэх нь зөв байх. Хэдий өөрийгөө тэнэг зүйл хийж байгаагаа мэдэж байгаа ч хүн сэтгэл зүрхээ хэзээ ч удирдаж чадахгүй шүү дээ.

Түүний энэ удаан хүлээлтийг эцэст нь утасных нь дуу тасалж орхив. Минжэ баярлан утсаа харвал яг л хүсэн хүлээж байсан тэр хүн нь байх бөгөөд Минжэ ч буйдангаасаа үсрэн босоод салгалж ядсан гараараа арай хийн утасныхаа түгжээг тайлан ирсэн мессежээ харлаа.

Тэхён: Юу хийж байна?

Минжэ: Байдгаараа л ………

                  Ммммм

          Чи бүр холбоогүй байх юмаа

Тэхён: Уучлаарай

Минжэ: Одоо хаана байгаан?

Тэхён: Японд

Минжэ: Айн? Худлаа яриад бай

Тэхён: Нээрээ

Минжэ: Өглөөхөн ирсэн байж ийм хурдан уу?

Тэхён: Хөөх чамайг мэдээ үздэг гэж мэдээгүй юм байна >~<

Минжэ: Чиний тухай байсан болохоор л…

Тэхён: Аах гэхдээ одоо яанаа?

Минжэ: Хаалга тогшиж байна би одоохоон утсаа хааж болохгүй ш дээ.

Тэхён: За

Минжэ утсаа гарнаасаа салган хаалганы зүг дөхлөө. Тасралтгүй тогших тэр чимээг сонсох төдийд Минжэ бага зэрэг айдаст автсан ч нэг их эргэлзэлгүй хаалгаа тайлж орхилоо.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now