Хэдхэн минутын дотор л гэхэд энэ стадион тэр чигтээ дүүрч олон янзын бөмблөгөн гэрэл цацруулан зогсох хүмүүс нэгэн зэрэг 7 хүний нэрийг дуудан чарлах нь үнэндээ надад төвөгтэй санагдаж байлаа. Энэ хүмүүс бараг тэдний төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг байх!
Тоглолт яг цагтаа эхлэн том дэлгэцээр жүжигчилсэн тоглолт аятай бичлэгүүд гарч эхлэхэд өнөөх хүмүүс бүр их хашгиралдан гартаа байх бөмбөлгөн гэрлүүдээ нааш цааш савах нь ядаргаатай байх ч арагш тэднийг харахад харанхуйд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсныг нуухгүй ээ.
Удалгүй тайзан дээр 7 залуу гарч ирэхэд тэдэн дундаас нэг л залууг хайсаар эцэст нь олж чадсандаа баярлах өөрийгөө би ойлгохгүй байсан ч яг одоо тэр залууд төвлөрөх хэрэгтэй байна!
Ганц тэдний хамтлаг л ингэж сайхан дуулдаг эсэхийг гайхаж байна. Магадгүй энэ тоглолт надад таалагдаж байх шиг.
Хэсэг тэр залуугаас нүд салган бусдыг нь харахад үнэхээр царайлаг байсанд би ч нилээдгүй тэднийг ажиглаад авлаа. Тэд бүгд надад таалагдаж байна. Өмнөх жилүүдэд минь үйлчилж байсан хүмүүс ийм царайлаг байсан бол би одоо ч тэр ажлыг хийх байсан юм. Харамсалтай нь хөгшин бүдүүн юмнууд л байсан юм даа.
Тэд үзүүлбэрээ байнга ингэж сайн үзүүлдэг болов уу? Гайхаж л байна шүү. Өмнөөс нь бараг ядраад байх шиг.
Тэд хэдэн дуу дуулсныхаа дараа фэнүүдтэйгээ ярилцан ахиад л дуулж эхэлсээр нэг цагийг өнгөрөөсөн байлаа. Зүгээр л сүүлийн мөчүүдэд тайз шатаж байх шиг л санагдлаа. Тайзан дээр ийм эрх чөлөөтэй байж болдог байх нь ээ атаархал төрж байна. Тэд нааш цааш гүйлдэн хүссэнээрээ аашилж байх нь хэтэрхий үзэсгэлэнтэй бөгөөд миний хэзээ ч хүрч чадахааргүй газар байгаа мэт санагдана.
Гэнэтхэн л тэр залуу тайзны буланд суун надруу ширтээд эхлэсэнд элдэв өнгөөр гялтганах гэрлээс болоод ч тэр үү ийм юманд дасаагүй би гэдэг хүн хажуу тийш харан хэсэг байн түүнрүү ахин харахад тэр нүүрэндээ яг л ялалт байгуулсан хүн шиг инээж байсан юм. Яахав түүнийг биширсэн нь үнэн ч энэ гэрэлнээс болоод л ичсэн юм шиг харагдчихлаа. Бодох тусам цээж хүндрээд дотор нь байх эрхтэн хэт хурдан ажиллаад байгаа нь намайг үнэхээр тавгүйтүүлж байна!
ВЫ ЧИТАЕТЕ
••Stay With Me?••[COMPLETED]
Короткий рассказKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)