+8+

968 169 9
                                        

2002-09-02

Уг нь өчигдөр хичээлийн эхний өдөр байсан ч амралтын өдөр болохоор хичээл ороогүй.

Өнөөдөр бол миний сургуульдаа явж байгаа анхны өдөр.

Хүүхдүүд цэцэг барин аав ээждээ хөтлүүлээд л явж байсан. Харин би ганцаархнаа. Аав ажилтай ээж дүүг харж байгаа юм чинь яахавдээ.

Өнөөдөр анх удаа форм өмсөж үзсэн. Би энэ хувцасыг хэзээ ч тайлмааргүй байна. Үнэхээр гоё.

Бас шинэ багштай болсон. Үнэхээр гоё ааштай багш байналээ. Ангийхан маань ёстой хөөрхөн. Надаас ах хүүхэд байж уйлаад л. Би өөрийгөө хажууд нь том агаа шиг л бодож байсан.

Би зөндөө олон найзтай болсон. Анх удаагаа л ийм олон хүүхэдтэй найзууд болж байна. Одоо надад тоглох хүн зөндөө бий. Гэхдээ сургууль дээр хичээлээ л хийх ёстой гэж багш хэлсэн.

Тэгэхээр тоглож чадахгүй нь дээ. Манай дүү том болчихвол тоглох юм чинь.

Хичээлийн цаг их удаан өнгөрсөн. Цэцэрлэгт байхад идээд л унтаад босоод ирэхэд орой болчихдог байсан ч энд их өөр байна. Өчигдөр догдлоод унтаж чадаагүй болохоор би хичээл дээрээ зүүрмэглээд байсан. Багшид харагдсан бол зодуулах байсан болов уу?

Бодохоос аймар юм. Дахиж унтахгүй ээ.

Намайг гэртээ ирэхэд гэрт хэн ч байгаагүй. Ээж уг нь гэрээсээ гардаггүй л юмсан. Бас дүү минь ч алга. Санаа зовоод байх юм.

Нээрээ энэ 11 сард би 6 нас хүрнэ. Дүү маань нэг настай болно. Дүүгийн маань анхны төрсөн өдөр. Бас би хамт тэмдэглэх байх. Гэхдээ үгүй байх. Миний төрсөн өдрийг нэг ч тэмдэглэж байгаагүй юм чинь дээ.

Удалгүй ээж аав дүү гурав маань гэртээ ирсэн юм. Тэд их жаргалтай харагдаж байсан. Бас зөндөө зураг авхуулаад угаалгачихсан байсан. Намайг авч явж болоогүй л юм байхдаа.

Гэхдээ би хичээлтэй байсан шүү дээ. Тэгэхээр яагаад ч боломжгүй байсан байх.

Тэд юм идээд ирчихсэн болохоор хоол хийгээгүй. Би өлсөж байсан ч юм хэлээгүй ээ. Өөрөө хийгээд ид л гэх байсан байх. Тиймээс хурдхан хоол хийж сурах хэрэгтэй.

Сүүлийн үед ээж аав намайг зодохгүй байгаа. Өвөө эмээ тэднийг зөвшөөрсөн болохоор баяртай байгаа байх. Бас дүү ч байгаа болохоор тэр байх.

Дүү маань яг л сахиусан тэнгэр шиг юмаа. Аймар хөөрхөн эгдүүтэй бас түүнээс болоод л тэд намайг зодохгүй байгаа. Тэгэхээр дүү минь миний хамгаалагч сахиусан тэнгэр байх нь. Би ч азтай хүүхэд юмаа.

Уг нь Минуг өөрийн орон дээрээ унтдаг ч өнөөдөр тэр ээж аавтай хамт унтаж байна. Би нэг ч удаа хамт унтаж үзээгүй шдээ.

Магадгүй Минуг жоохон болохоор айдаг байх. Тэгээд л аав ээж түүнтэй хамт унтаж байгаа.

Дараа надтай хамт унтах байлгүйдээ. Тэр өдөр нь би та хоёрыг сайн тэвэрч авнаа.

A/N: Нээрээ анхааруулахад энэ маш hardddd өгүүллэг шүү. Одоохондоо Минжэгийн бага нас өрнөж байгаа ч ирээдүйд бүр их аймар зүйлс гарах байх. Гэхдээ тэр хүртэл ихдээ л 20 хэсэг байгаа. Санаа амар байж болно оо. Уг нь тэр хэсгүүдийг хурдан уншуулах гээл бөөндөөд байгаа ч нэг их хүн уншихгүй байгаа нь тиймхэн л байна.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now