+54+

1K 155 4
                                        

Түүний гэрт орж ирсэн цагаас эхлэн миний сандрал огцом нэмэгдсэнийг би үнэндээ гайхаад барахгүй нь. Би түүнээс ямар нэг юм хүлээгээд байгаа юм болов уу? Магадгүй би өнөөдөр гормоноо захирч чадахгүй байж ч мэдэх. Ойрд үгүй ээ ойрд гэхэд хэтэрхий урт хугацаанд бэлгийн амьдрал гэх зүйлээс холдчихсон надад ямар нэг дутагдахаар барах уу түүнээс ингэж юм хүсэх нь аргагүй шүү дээ. Намайг ийн бодол болох зуур тэр хэдийнэ хувцасаа солин гэр дотуураа холхиж яваа харагдана. Би чинь юу л бодоод байна даа.

Ахин түүнд анхаарал хандуулахад тэрээр миний өөдөөс үгийн зөрүүгүй ширтэж байснаа гарт маань ямар нэг зүйл атгуулав. Түүнд уусах нь холгүй байсан би гайхан гарлуугаа харвал гэрт өмсч болохуйц сул хувцас байлаа. Тэр намайг энд үлдээхээр шийджээ? Түүний хүслийн дагуу би гэгч хүн хувцасаа солин, түүний дараагийн үйлдлийг тааж ядан, мөн догдлон байж хүлээж байлаа. Би амьдралдаа ингэж байсан удаа бий билүү? Бодож үзэх хэрэгтэй л юм байна. Хэрэв бодоод л байвал түүний дэргэд анх удаа хийж буй зүйлс, анх удаа мэдэрч буй зүйлс нилээд их байх биз. Магадгүй дотор нь төөрч ч мэдэх.

  - Минжэяа

??????? Тэр намайг юу гээд дуудчихав? Буруу сонсчихов уу?

  - Минжэяа

  - Ммм яасан?

  - Орой болчихсон байна хоол хийхгүй байсан нь дээр үү?

  - Өөрөө л мэддээ би нэг их өлсөхгүй байна.

  - Зза тэгвэл би хоол хийхээ болилоо шүү. Чи зурагт үзээд ч юм уу ямар нэг юм хийж байгаарай. Би усанд орлоо.

  - За

Бурхан минь гэж миний төсөөлөл хүлээлт бодит болох гээгүй байгаа?!

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now