+62+

1.1K 166 2
                                        

Тэрхэн үеийн сэтгэл хөдлөлөөсөө болоод Тэхёныг гайхалтай газар аваачина гэчихсэн ч яг одоо Минжэ толгой гудайлган алхаж байна. Тэхён яг л юу ч болоогүй мэт дээгүүр харан алхах бол Минжэ очих гэж буй газраа Тэхёнд таалагдахгүй байхвий гэж айх аж. Үнэндээ юунд тэгж айх болсоныг мэдэхгүй ч Минжэгийн жинхэнэ дүр төрх хэдийн гараад ирчихсэн байлаа.

Эмзэг хэр нь тийм биш юм шиг царайлж, өвдсөн ч өвдөөгүй гэж гүрийж, шархалсан ч би зүгээрээ хэмээн инээмсэглэдэг байсан түүнд ганц өөрчлөгдсөн зүйл гэвэл энэ бүх мэдрэмжээ зүрхнийхээ гүнд цоожлон царайндаа бардамнал гэх багийг зүүсэн явдал байлаа. Түүнийг хэр их хэцүү амьдрал туулсныг мэдэх хүн байхгүй ч тэр үнэндээ хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй. Магадгүй одоо түүнд өнгөрсөн бүхэн нь гутамшиг шиг санагдах болсон биз. Эсвэл тэр бүхнээ мартсан гэж өөрийгөө хуурч явсан юм болов уу?

Тэхён түүнд зарим нэг хүмүүсийг санагдуулдаг. Түүнийг ад үзэж, хараан зүхэж зодож танхайрдаг байсан гэр бүл, түүнийг дээрэлхэх гэж оролддог байсан хүүхдүүд, хүссэнээ хийлгэх гэж дайрдаг хүчиндэгчид энэ бүх хүмүүсийг санагдуулах Тэхён гэгч энэ хүн Минжэд яг юу хийчихэв? Түүний хуурамч багийг хагалан зүрхрүү нь хутга сийчин гүнд нь нуугдах бяцхан Минжэг гаргаад ирчихсэн хэрэг үү?

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now