+68+

1K 145 9
                                        

Онгоцонд өнгөрүүлсэн бүхий л хугацаанд дотор тавгүйтүүлсэн энэ мэдрэмж намайг бүрхэн авсанд итгэж өгөхгүй нь. Хачин дасаагүй энэ мэдрэмжийг догдлол гэж нэрийдэх биз.

Эцэст нь энэ бүхэн дуусах нь гэсэн итгэл найдвар минь намайг эзэмдэн авсан ч удалгүй ахин үргэлжлэхийг нь мэдэрлээ. Түүний царайг харах төдийдөө тун ч их сандран догдлох өөрийгөө гайхаад барсангүй. Хэдий тэр хэдэн арван хүний дунд явах ч миний нүдэнд ганц тэр л тусах нь гайхмаар хэрэг.

Тэхёны зааварчилснаар би эндээс замын унаанд суух ёстой. Магадгүй бид ижил буудалд байрлах биз. 4 өдрийн турш нэг газарт байна гэдэг намайг бохир бодол бодоход хүргэж байна. Ичмээр ч юм шиг.……

Над шиг завхай явдалтай нэгнийг ичээдэг овоо эр юм даа.

***

Байрлах буудалдаа ирчихсэн ч тэр байсангүй. Бодвол ямар нэг ажилтай болчихсон ч байж магад. Гэнэтхэн л тэр их хүлээлт минь бүтэлгүйтсэнд дотор хоосроод явчихлаа. Гэсэн ч энэ хоосон мэдрэмж арай л дотно санагдаж байна.

Түүнийг хүлээх зуураа өөрийгөө хэрхэн саатуулахаа мэдсэнгүй. Магадгүй дэлгүүр хэсэх гэх зүйлийг хийх хэрэгтэй болов уу? Эсвэл энэ танил бус газрыг судлах хэрэгтэй ч юм уу?

***

-Шууд ингээд л цагийн хуваарь маань эхэлчихэж байгаа юм уу?

-Гомдоллох хэрэггүй дээ Тае. Чамд зугаацах цаг зөндөө байгаа.

-Чи яаж мэдэж байгаа юм Мочи?

-Стафуудаас мэдсэн юм. Бид хөгжилдөх хэрэгтэй биз дээ?

-Бяцхан дэггүй чөтгөр юм даа.

-Орой 8 цагаас нэг сонирхолтой газар очвол ямрав?

-8 гэхэд бидний хуваарь дуусах юм уу?

-Яг тийм

-Тэгвэл надад өөр бодсон зүйл байгаа юм байна.

-Юу юм?

-Нууц. Хэтэрхий сонирхолтой болохоор чамд хэлчихвэл бүх юм нураад уначихна.

-Хөгийн новш

-Мэдэж байгаа Мочихон минь

-Наад хочоороо дуудхаа больж үз.

-Тэгвэл хэрэгт дурлахаа боль

:Нэвтрүүлэг эхлэхэд 1 минут дутуу байна шүү. Бүгд байрлалаа эзлээрэй.

:Мик-үүдээ шалгаарай

-Өнөөдрийн зочдоор………

A/N: Vote-оо дарна уу! Баярлалаа

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now