+74+

656 104 4
                                        

Өглөө сэрэхэд тэр хэдийн явчихсан байсанд Минжэ бага зэрэг гонсойгоод авав. Гэсэн ч өөр аргагүйг мэдэх тул дэмий л санаа алдан ахин нэг өдрийг хэрхэн аргацаахаа бодно. Сүүлийн үед хобби нь болоод байгаа нэг зүйл гэвэл түүний хамтлагийн бичлэгүүдийг үзэх байлаа. Хийх ажилгүй хүн өөр яах ч билээ.

***

1 сарын турш аялан тоглолттой байгаа Тэхёныг хэт их харахыг хүссэндээ ч тэр үү Минжэ онгоцны тасалбар аван түүн дээр очихоор шийдсэн байв. Ганц чемодан ачаагаа чирсээр Америкт буухад түүнийг танил бус орчин багагүй айлгаад авав. Өглөөхөн зурвас бичихэд тэрээр Лос Анжелас хотод байгаа гэсэн ба байрлах буудлыг нь ч асуугаад амжсандаа баярлах шиг.

Ойр байрлах хэдэн таксинуудын нэгэнд суун хаягаа хэлэхэд настай жолооч буурал толгойгоо дохин хөдөллөө.

Түүнрүү очих нэг цаг хангалттай сэтгэл догдлом хүлээлт үүсгэж чадсан ба Минжэ өөрийгөө ийн хөөрцөглөж догдолж байгаадаа ч дуртай байв.

Түүний хүссэн газрын гадна ирэхэд Минжэ жолоочид мөнгө атгуулаад машинаас буулаа. Яалт ч үгүй л дээд зэрэглэлийн буудал байна. Доторх нь хэр гайхалтай талаар бодолхийлэн хэсэг таг гацсанаа мэдрэн хурдхан дотогш орлоо.

Нэг их хүн холхихгүй тайван газар байсанд Минжэ инээмсэглэн буудлын угтагч дээр очив.

- Сайн байна уу? Танд юугаар туслахав? *англиар*

- Өрөө захиалсан юм. Ким Минжэ нэр дээр.

Бэлдсэн хэдэн англи үгээ эвлүүлэн хэлэхэд угтагч бүсгүй уриалгахан инээмсэглэн мэдээллийг нь шалгаж эхлэв. Түүний нэрийг олсон бололтой нэгэн түлхүүр атгуулан 1199 тоот хэмээхэд Минжэ ойлгосноо илэрхийлэн толгой дохилоо.

Цахилгаан шат хүлээн зогсох зуур түүний хажууд нэг хүн ирэхэд Минжэ нууцхан хараад амжив.

Ким Тэхён?

Өөртөө шивнэх шахам хэлсэн тэрээр хурдхан маск зүүн цамцныхаа юүдэнг углачихав.

Тэхёны түүнд зааж өгсөн зүйлс…ямар нэг тийш аялалаар явбал замдаа маск малгай зүүж байгаарай гэснийг алдалгүй санан бэлдчихсэн байснаа гэнэт санасан хэрэг. Тоос шорооноос хамгаалаад их дажгүй эд шүү.

Гэхдээ түүний ингэж Тэхёнаас нуугдсан шалтгаан бол түүнд гэнэтийн бэлэг барихыг хүссэндээ юм болов уу?

Тэд хоёул цахилгаан шатанд суухад Тэхён 12 давхрыг дарав. Минжэ ч нүүр буруулан зогсож байгаад Тэхёныг буухад нь дагаад буучихлаа.

Түүнд мэдэгдэлгүй дагасаар 1245 гэх өрөөрүү орохыг нь харсанаар түүний зорилго биелэв бололтой.

Шатаар доош 1 давхар буун өөрийн өрөөг олон ороод ачаагаа ч тавьсан тэрээр ядарснаа сая мэдэв бололтой унтаад өглөө.

A/N: 80 хэсэг оруулаал дуусгахаар шийдсэн байдаг юм…

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now