2003-06-23
Өнөөдөр өглөө би маш эрт сэрсэн. Ер нь бол зуршил л даа. Зун болохоор унтаж чадахаа байчихдаг. Хичээл маань хэдийн амарчихсан болохоор надад хийх юм алга. Найзууд минь аав ээжтэйгээ хаа нэг газраар зугаалж яваа байх. Би хийж заншсанаараа зүлгээ л усалдаг. Гэхдээ энэ зун манай хашаа үнэхээр замбараагүй байгаа. Мэдээж байх л даа аав ээж огт тоодоггүй юм. Би харин арчилж мэдэхгүй зөвхөн усалж л мэднэ. Ингэж бодохоор хурдан том болмоор санагдах юм.
Зүлгээ усалчихаад гэрт ортол манайхан нилээн дуу шуутай болцгоочихсон байсан юм. Би ч эхэндээ мэдээгүй л дээ. Хурдхан л өрөөндөө орохын түүс болж байсан юм. Би өнгөрсөн төрсөн өдрөөсөө хойш тэдний дэргэд баймааргүй санагддаг болсон. Бас ахиж магтуулах юмсан хамт унтах юмсан гэж бодохоо ч больсон. Ер нь энэ гэрийн асуудал надад хамаагүй. Би л ямар нэг асуудал тарьчихгүй бол тэд намайг тоохгүй.
Гэхдээ өрөөндөө орохынхоо өмнө би хальт харсан юм.
Дүү маань хөлд орчихож!!!
Манай дүү ер нь бүх юман дээрээ удаан л даа. Одоо хүртэл ярьж чадахгүй л байгаа. Бас горшоонк дээр тосохоор аймшигтай уддаг. Өсөлт нь ч гэсэн удаан.
Ямартай ч миний хүсэл биелж байна. Дүү маань том болж байгаад би баяртай байгаа. Бас дүү минь надад их дуртай аав ээжийг хараагүй үед би хааяа түүнийг өхөөрдөж үнсдэг.
Хурдан хэлд ороосой билээ. Хамт ярилцах юмсан. Би маш их уйдаж байна. Тоглох ч хүнгүй болохоор би гардаггүй. Бас тоглоом байхгүй болохоор хийх юмгүй. Яахав сургуульдаа хэрэглэж байсан үлгэрийн ном зарим сурах бичгүүд байгаа ч би тэднийг уншаад бүр залхаж орхисон.
Бараг одоо цээжээр ярихад ч бэлэн байна. Дүүдээ ярьж өгмөөр байгаа ч түүнтэй байх боломж их ховор л доо.
Ингэж бодож болохгүй ч би дүүдээ бага зэрэг атаархаж байна. Бага биш ихээр юм байна. Тэр ээж аавтай хамт байж хайрыг нь хүртдэг. Өвөө эмээ ч түүнд дуртай. Гэтэл тэд намайг хэзээ ч хайрлаж байгаагүй. Харин үзэн яддаг. Би яг яавал тэднээр хайрлуулах бол?
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)