2004-12-31
Өнөөдөр шинэ жилийн баяр. Мэдээж хүн бүхэн л мэдэх байх л даа. Аз жаргалтай сайхан баяр.
Гэхдээ миний хувьд хамгийн дургүй баяр минь. Ер нь баярын өдөрт би дургүй ээ. Уг нь ч дуртай л байсан юм. Том болох тусам юмны учир ойлгодог болж тэр ч хэрээрээ өөрийн тухай үнэнийг мэдсээр л байна.
Миний бодсон төсөөлсөн бүхэн минь худлаа байсан. Тэднийг намайг хэзээ ч хайрлахгүйг мэдсэн. Тэгээд л болоо.
Баяр болгоноор би загнуулна зодуулна. Яагаад вэ гэж гайхаж байна уу?
Ер нь бол тэд баяр гэж хүлээж авдаг. Харин надад боолчлол шиг л санагдаж эхэлсэн. Гэрийн бүх л зүйлийг надаар хийлгэнэ. Ингэ тэг гэж үглэнэ. Дээрээс нь санаанд нь нийцэхгүй бол загнана зодно.
Ойрд аавын ажил ч тааруу байгааг хэлэх үү гэр гэдэг зүйл маань хэрүүлийн талбар болсон. Тэд биднийг байдгийг ч мэдэхгүй юм шиг хэрэлдэнэ. Ээж бол аавыг хааяадаа цохиод авна. Аав өмнө нь тэсдэг байсан ч одоо бол зөрүүлээд л цохьчихдог болсон. Тэдний дунд дүү бид хоёр их хэцүүддэг. Тэд сүүлдээ гэрийнхээ эд юмсыг хагалж шидэлдэг. Тэр үед нь би дүүгээ аваад гарчихдаг юм.
Тэр үедээ би ихийг боддог. Ирээдүйд яах бол? гэж. Ойрд бага зэрэг айх болсон. Тэднийг намайг хөөчихвий гээд л. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэд намайг боломж олдвол л явуулчих гээд байгаа юм шиг санагддаг. Заримдаа хэрүүл дундаа намайг л хаячихвал бүх юм сайхан болох юм шигээр ярина. Би айж байна. Ядаж загнуулж зодуулаад ч болтугай гэртээ байхыг хүсч байна.
Бас нэг зүйл дүү маань том болоод надтай тэдэн шиг харьцах болов уу? Гэр бүлийн минь хүмүүсээс ядаж ганц нь миний талд байдаг ч болоосой.
Гэхдээ ч уг нь эмээ өвөө минь надтай харьцаж эхэлсэн юмсан. Анх намайг тэдний удам биш гээд л янз бүр болдог байсан ч ямар нэг шинжилгээ хийлгэснээс хойш гайгүй болчихсон.
Даанч надад гар хүрдэггүй. Ядаж ганц ч болтугай хүнд тэврүүлэх юмсан.
Хэрүүл дууссан бололтой орж гэрээ цэвэрлэхгүй бол би ахиад л зодуулах байх. Бас дүүгээ дааруулсан хэрэгт унана.
Энэ бүхний эцэст он солигдож байна. Гадаа өнгө өнгийн солиут буудуулж хүмүүс баярлан дуулж хуурдах ч манайд нэг ч чимээ гарсангүй. Дүү маань ч зөнгөөрөө мэдэж буй мэт огт шулганаагүй юм.
Шинэ жилдээ хүсэх миний анхны хүсэлт бол 'гэрээсээ хөөгдөхгүй байх' байсан юм.
Гэхдээ би илүү юм хүсмээр байна. Өвөө эмээтэйгээ илүү сайн харилцаатай байж ахин онц дүнтэй төгсмөөр байна. Аав ээж намайг магтдаггүй ч багш болон ангийхнаараа магтуулмаар байна. Энэ л миний хүсэл.
Миний хамгийн сайн чаддаг зүйл бол мөрөөдөх байлаа. Би өөрийгөө аз жаргалтай гэр бүлд сайхан амьдарч байна гэж байнга мөрөөддөг. Мөрөөдөл минь ч гэсэн биелээсэй.
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)