Минжэ: Чи дуусах болоогүй л байна уу?
Тэхён: Чамд үнэхээр сэтгэл гэж байхгүй бололтой!
Минжэ: Тийм ээ би мэднэ. Гэхдээ байна штээ чи ийм царайлаг сайхан биетэй хэнээс ч дутахгүй амьдарч байж яагаад ингэж уйлаад байгаа юм? Ердөө л настай хүн жам ёсоороо явсан байхад ингэж их гашуудах хэрэг байхгүй мэдэв үү! Чамайг ад үзэж доош нь хийж өвлийн хүйтнээр нүцгэн шахуу гаргаж хаядаг эцэг эх байгаагүйд баярлаад инээж явах ёстой байтал үнэхээр………… аааш би лав явлаа.
Тэхён: Тийм ээ би хайраар дутахгүй өссөн. Тийм зүйл юу байдгийг ч мэдэхгүй надад одоо дутагдах гачигдах юу ч байхгүй гэсэн ч тэр намайг өсгөсөн хүн түүнийг байхгүйд би яаж амьдрах болж байна?
Минжэ: Ммм хүмүүс өөрийг нь өсгөсөн хүнийг хайрладаг байх нь ээ. Хэн нэгэн байхгүй л бол амьдарч чаддаггүй байх нь. Бидний ертөнц үнэхээр өөр юм гээч. Гэхдээ би чамайг огтхон ч ойлгож чадахгүй нь яагаад гээч би хэзээ ч чам шиг байж үзээгүй болохоор. Тийм болохоор чи өөрөө өөрийгөө тайтгаруулна уу байна уу өөрөө л мэд. Ахин ийм нөхцөлд дуудах юм бол наад хараал идсэн амыг чинь уяад нүднээс чинь ахин нулимс гарахааргүй болгочихно шүү!!
Тэхён: Чи үнэхээр………… тэгээд намайг яа гээд байгаа юм?
Минжэ: Зүгээр бүгдийг март! Явах ёстой зүйлийг явуулж байж ирэх ёстой зүйл нь ирдэг юм. Хэцүү байсан ч тэвч! Энэнээс чинь илүү зовлонтой хүмүүс өчнөөн байдаг юм. Чам шиг ийм асуудлаас болж уйлж унждаг хүн гэж хаана ч байхгүй!
Тэхён: Хайртай хүн чинь байсан ч гэсэн чи яах ч үгүй юу?
Минжэ: Уучлаарай хайртай хүн гэсэн үү? Би хайр байтугай хүн яаж хайрладгийг ч мэдэхгүй.
Тэхён: ………………… үнэхээр бид өөр хүмүүс юм. Гэхдээ чиний хэлсэн үгс миний сэтгэлийг жаахан ч болтугай дэвтээж байна гээч. Тийм ээ надаас хэцүү амьдралтай хүмүүс өчнөөн байгаа би хүлээн зөвшөөрч байна. Бас эмээ минь өнгөрсөн ч тэр миний зүрхэнд үүрд хадгалаастай байх болохоор зүгээр юм шиг байна.
Минжэ: Чамайг ёстой ойлгож чадахгүй нь ээ.
Тэхён: Одоо харин надад тэврэлт хэрэгтэй байна.
Минжэ: Аан
Тэхён: Тэврэлт!!!!!!
Минжэ: Тэгээд юу гэж?
Тэхён: Намайг тэвэр
Минжэ: Уучлаарай юу гэсэн бэ? Надаар тэврүүлнэ гэв үү? Би амьдралдаа хэнийг ч тэвэрч байгаагүй-
Тэхён түүний үгийг таслан шуудхан тэврэн авахад Минжэгийн зүрх бараг л зогсчих шиг болов. Анх удаа хэн нэгний зүрхний цохилтыг сонсож байгаа тэрээр амьсгаагаа түгжин нүдээ томруулахад Тэхён инээн "Амьсгаагаа гаргаад нүдээ ань" гэхэд Минжэ хэлснээр хийх төдийд зүрх нь сая нэг хүчээ авав уу гэсэн шиг хурдан цохилох нь Минжэг ичээх шиг л болов.
Тэр энэ байдалд удаан байж чадсангүй Тэхёныг түлхэн хаалганы зүг чиглэхэд Тэхён "Маргааш ч бас уулзацгаая" хэмээн уруулаа дөрвөлжин болгон байдгаараа инээж байлаа.
Хэдий Минжэ хүн яаж тайтгаруулахыг мэдэхгүй ч Тэхёныг тайвшруулж инээлгэж чадсан юм. Мөн тэрээр анх удаа л зүрхээ ингэж хурдан цохилохыг мэдэрсэн юм.
A/N: Өгүүллэгийг минь уншдаг хөөрхөнүүддээ баярлалаа 💕
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)