+9+

906 151 6
                                        

2002-11-01

Өнөөдөр баасан гараг. Бас миний болон дүүгийн төрсөн өдөр. Гэхдээ би яг одоо хичээлдээ явж байна. Нүүх үед чөлөө авч өгсөн байж өнөөдөр яагаад авч өгөөгүйг би гайхаж л байна.

Би ангийхантайгаа нилээн гайгүй байгаа. Зөндөө найзтай болсон болохоор сургуульд явах гоё байгаа.

Бас би ангийнхаа хамгийн сайн сурлагатан. Багш маань намайг магтаж байгаач би ээж аавдаа л магтуулмаар байна.

Өнөөдөр төрсөн өдөр маань гэдгийг хэлсэн чинь манай ангийхан дуу дуулж өгсөн. Төрсөн өдрөөр дуулдаг дуу гэсэн. Гэхдээ надад өмнө нь нэг ч хүн дуулж өгч байгаагүй.

Би өнөөдөр яагаад ч юм гэрлүүгээ яарсан. Гоё зүйл хүлээж байгаа юм шиг л.

Хамаг хурдаараа гэртээ иртэл манай гэр их гоё чимэглэлтэй болчихсон байсан. Тэгээд том ширээн дээр дүүрэн хоол бас нэг бөөрөнхий зүйл голд нь байсан. Би юу гэдгийг нь мэдэхгүй л дээ гэхдээ их амттай харагдсан.

Бас аав ээж их гоё хувцасласан байсан. Би их баярлаж байсан.

Удалгүй эмээ өвөө ирсэн. Тэгээд тэд хамтдаа ширээ тойрч суугаад өвөө дүүг маань өвөр дээрээ суулгаад дуу дуулсан. Харин би өнөөх л жижигхэн ширээн дээрээ суугаад тэднийг холоос ажигласан.

Тэр бөөрөнхий юман дээр ганц лаа байсан. Дуулж дуусчихаад лаагаа үлээгээд зүссэн. Надад жаахныг өгсөн. Үнэхээр гоё амттай байсан. Өнөөдөр үнэхээр гоё өдөр байна.

Гэхдээ яагаад өмнө нь ингэж байгаагүй юм бол? Яагаад надад биш дүүд маань зориулсан юм бол?

Бас би яагаад одоо хүртэл ганцаараа хооллож байгаа юм? Уг нь бүх хүхдүүд ийм байх гэж бодсон ч дүү маань тэдэнтэй хамт байна шүү дээ. Гэтэл би энд ганцаараа. Төрсөн өдрийн дууг ч гэсэн "Хайрт Минугдаа" гэж дуулсан. Миний ч гэсэн төрсөн өдөр биз дээ?

Надад тэд арай өөрөөр ханддаг юм байна!!!

Намайг тэд гадуурхдаг юм байна.

Хэдий би өөрийгөө тэд намайг өсгөж байгаа бас өнөөдөр гоё зүйлс идсэн гэж саатуулах ч би үнэхээр их гомдож байсан юм.

Би бүгдийг өөртэйгөө адил л гэж бодож байсан ч үгүй байж. Ганцхан би л ийм юм байна.

Манай гэрийнхэн намайг ад үзэж юм л бол зодож загнаж уураа гаргадаг юм байна.

Тэд намайг хэзээ ч цэцэрлэг сургуульд хүргэж өгч авж байгаагүй нь намайг үзэн яддаг болохоороо л тэгдэг байсан юм байна.

Гэтэл би тэднээр магтуулахыг хүссэн тэврүүлэхийг хүссэн. Магадгүй хайрлуулахыг хүссэн. Гэхдээ энэ боломжгүй гэдгийг өнөөдөр л мэдлээ.

Би аль хэдийн гэрийхнийхээ дургүй хүүхэд нь болчихож. Ядаж дүүгийнхээ хувьд сайн ах нь байх юм сан.

Ингэж бодох төдийд л нулимс минь урсан хичнээн барья гэсэн ч баригдахгүй доош дусалсаар л байсан юм.

Энэ л миний 6 насны төрсөн өдөр.

"Тиймээ тэр үед л би өөрийгөө шоовдор төрөх ёсгүй нэгэн байснаа мэдсэн юм"

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now