2008-08-31
Өнөөдөр бүтэнсайн өдөр. Маргааш би хичээлдээ орно. Сэтгэл хөдлөх зүйл огтхон ч алга. Бүх зүйл нэг хэвийн байгаа нь уйтгартай юм. Ямар нэг сонирхолтой зүйл хэрэгтэй байх.
Ингэж бодсоны эцэст миний юу хийхээр болсныг мэдмээр байна уу?
Би зүгээр л хэтэрхий их хайр хүртэж тэрэндээ ч бардаж яваа нэгнийг шийтгэмээр байна!!! Ким Минуг…
Би дүүтэйгээ барьцахаар тэнэг биш мөн одоо би том болсон учир юмыг ойлгохтойгоо. Ахиж эцэг эхийн хайр дүүгийн хайр гэх зүйл надад хамаагүй. Бодохыг ч хүсэхгүй байна. Тэр бүгд хэнд хэрэгтэй гэж? Найз нөхөд хайр сэтгэл? Бүгдийг нь чөтгөр аваасай би тийм зүйлийг мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байна. Энэ миний л амьдрал би л амьдралынхаа гол дүр нь ахин хэн нэгний хараанд байхыг хүсэхгүй байна. Гэвч цаг хугацаа үнэхээр удаан юм. Бодол минь том хүн болсон ч бие нас минь жоохон хэвээр байгаа нь миний уурыг маш их хүргэж байна.
Маргааш Минуг ч бас хичээлтэй. Хэрвээ түүний форм байхгүй бол яах бол? Мэдмээр л байна шүү.
Би зүгээр л сэтгэлээ тайтгаруулахыг хүссэндээ дүүгийнхээ формыг шатаачихлаа. Гэхдээ ямар ч мэдрэмж төрсөнгүй. Маргааш түүний царайны хувирал надад таалагдана гэж найдья.
2008-09-01
Минуг: Ээж миний форм хаана байна?
Ээж: Би яаж мэдэх юм чиний хувцас биз дээ.
Минуг: Би шүүгээндээ өлгөсөн ч одоо алга байна!
Ээж: Минжэ гараа ирдээ
Би: Яасан?
Ээж: Дүүгийн чинь форм хаана байна?
Би: Би яаж мэдэх юм
Ээж: Чи яахаараа мэддэггүй юм дүүгээ харж бай гэж хэлдэг биз дээ!
Би: Гэхдээ би тэрний хувцасыг харах ёсгүйштээ *ёжлох*
Ээж: Барагтайхан шиг байгаарай чи
Минуг: Наад хэрүүлээ болиотхооч би формгүй яах юм?
Ээж: Хичээлдээ битгий яв өнөөдөртөө амарчих. Ээж нь яваад шинийг аваад ирье
Минуг: Би явмаар байна
Би: Хүүхдүүдтэй нийлж тоглох гэж л байгаа биз
Ээж: Чи хүүхдийг юу гээд байгаа юм?
Би: Таны хүүхэд харамсалтай нь хичээл хийдэггүй. Аан үгүй толгой нь ажилдаггүй болохоор хийж чаддаггүй байх.
Ээж: Юу гэнээ чи? Чиний сайн чинь хаана байна. Хүний өөдөөс үг сөрөхдөө сайнаас өөр сайн юм чамд байна уу?
Би: Таны төсөөлснөөс ихийг ч чадна. Наад эрхийн балайгаа сайн л харж байгаарай даа. Ирээдүйд яах ч юм билээ.
Минуг: Ээж миний формыг ах авчихсан юм биш үү?
Ээж: Минжэ энэ үнэн үү?
Би: Хэзээг хүртэл наад худалчынхаа үгэнд итгэх гэсэн юм? Таны хайртай наад хүү чинь өөрөө зарчихсан юм бишүү? Та түүнд тоглох мөнгө өгөхгүй байгаа биз дээ? Тэр гэтэл яаж тоглоод элдэв янзын юм авсан юм? Хариулдаа Минугаа. Ээжийн мөнгийг хулгайлсан юм болов уу? Формоо зарчихсан юм болов уу?
Ээж: Минуг үнэнээ хэлээтэх-
Би: Хичээлдээ явчихаад ирье…
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)