+41+

1K 161 4
                                        

Минжэ өөрийн үүргээ мэдэх тул гэртээ үлдэн Тэхёны унтахыг хүлээн сууна. Гэсэн ч Тэхён унтах байтугай харин ч бүр улам сэргэж байх шиг байв.

Тэхён: Чи суугаад л байх юм уу?

Минжэ: Тэгээд яах юм?

Тэхён: Чамайг хажууд хэвтвэл би яг унтах гээд байна.

Минжэ: Худлаа гэдгийг чинь мэдэж байна.

Тэхён: Тэгэхгүй бол унтаж чадахгүй ш дээ

Минжэ: Эсвэл би чамайг ядарч унатал чинь шаагаад өгөх үү?

Тэхён: Эвввв чи яасан муухай юм ярьдаг юм?

Минжэ: Би өөрийн хийдэг ажлаа л хийх гэж байна. Ийм хүн хөлсөлж авчихаад цэрвээд байх шаардлага байхгүй л байх.

Тэхён: Би чамайг мэдээгүй авсан юм за!

Минжэ: Тэгээд өөр хүнээр сольчихооч!

Тэхён: Үгүй!

Минжэ: Тэгээд яг яах гээд байгаа юм? Гэрээгээ дуусгахгүй юм уу?

Тэхён: Чиний гэрээ чинь хязгааргүй за!

Минжэ: Тэр муу авгайд 3 сар гээд байхад!!! Мөнгөний үнэрэнд шунасан өлөгчин!

Тэхён: Чи миний хажууд хараал хэлсээр л байх уу?

Минжэ: Чи аргагүй л idol юмдаа. Ийм зүйл сонсоод байхаар фэнүүдийнхээ өмнө хэлчих гээд байдаг байх тийм үү?

Тэхён: Үгүй л дээ.

Минжэ: Тэгээд юу нь болохгүй байна. Хэлмээр байвал хэл

Тэхён: Үгүй ээ би үхсэн ч хэлж чадахгүй байх.

Минжэ: Тэгвэл сонс ойлгов уу?

Тэхён: Хараал хэлэх тийм гоё гэж үү?

Минжэ: Надад лав новшийн мэдрэмж төрүүлдэггүй болохоор зүгээр л байдаг.

Тэхён: Тэгвэл би оролдоод үздэг юм билүү?

Минжэ: ****** ****** ******** за хэлээд үз!

Тэхён: hdjajhgfavsjjxbxid

Минжэ: Ахахахаха үгүй ээ ****** ****** ******** ингэж хэл.

Тэхён: ****** ****** ******** яаж байна?

Минжэ: Болж байна.

Тэхён: Чиний инээд минийхээс ч сонин юм байна.

Минжэ: Чиний дөрвөлжин инээд үү? Би нэг их инээдэггүй болохоор эв хавгүй байгаа байх л даа.

Тэхён: Чамайг өөр шигээ их инээдэг болгоноо. Харж л байгаарай.

Минжэ: Би хүсвэл хэдэн цаг ч хамаагүй инээж чадна.

Тэхён: Гэхдээ хуурамч биз дээ гэсээр Минжэ рүү нуруугаа харуулан унтахад Минжэ хэсэг түүнийг ширтэн суусны эцэст Тэхёны араар орон хэвтлээ. Тэхён ч үүнийг хүлээж байсан мэт эргэж харан Минжэг тэврэн авах нь тэр.

••Stay With Me?••[COMPLETED]Where stories live. Discover now