Минжэ энэ удаад уурласан ч гэх юм уу гомдсон ч гэх юм уу ямар нэг мэдрэмжинд таг гацчихаад юу хийхээ мэдэхгүй байх аж. Өмнө нь хэзээ ч хэн нэгэнд бэлэг барих байтугай чин сэтгэлээ ч гаргаж үзээгүй атал анх удаагийх дээрээ бүтэлгүйтэж байдаг…түүнд багагүй хүнд туссан биз.
Шөнийн турш онгоцонд цурам ч хийгээгүй тэрээр бие махбодынхоо шаардлагаар ирсэн даруй л ор бараадан унаад өгсөн байв. Гэсэн ч олигтой унтаж чадсангүй дотор нь ямар нэг зүйл хөндүүрлэсээр хэдхэн цаг унтаад л сэрчихсэн нь харамсалтай.
Түүнд мэдрэгдэх энэ цоо шинэ мэдрэмж тавгүй байдлыг тэр яаж аргалахаа мэдсэнгүй. Дасаж ч болохгүй зүгээр болгож ч болохгүй ийм хачин байдалд байгаадаа тэр нилээд бухимдах ч утсаа асааж зүрхэлсэнгүй.
Тэр нэгэн хүн залгасан болов уу?
Ямар нэг зурвас үлдээсэн болов уу?
Үнэхээр юу ч бичиж үлдээгээгүй бол яах уу?
Аль эсвэл надад дургүйлхэж хараасан болов уу?
Түүний дотор эдгээр асуулт эргэлдэж утсандаа хүрэх зоригийг нь мохоож байв.
Ахин нэг өдөр өнгөрсөн ч байдал яг л хэвээрээ. Эцэст нь дүрмээ зөрчиж тэр нэгэн хүнд хайртай болсон өөрийгөө үзэн ядахаас өөр сонголт үлдээгүй бололтой. Гунигтай хэдий ч үнэн бодит байдал гэвэл тэр хоёр зүгээр л бичиг цаасан дээр гарын үсэг зуралцан нэг нь төлбөрөө төлж нөгөө нь биеэ худалдаж буй үйл явц л байлаа.
***
Хаалганы хонх дуугаран хүсэн хүлээж буй хүн нь ирсэнийг мэдэгдсэнд Минжэ ахин нэг тавгүйтээд авав. Түүнийг яг юу хүлээж байгаа бол гэхээс цээж нь хатгуулан өвдөнө.
Минжэг элдэв юм ургуулан бодож байх зуур хаалганы гадна байх нэгний тэсвэр алдарч буй бололтой Минжэгийн нэрийг дуудаж эхлэхэд тэрээр сая нэг ухаан орлоо.
- Энэ хаалгыг чинь хэр удаан цохих ёстой юм?
- Юм бодож байсан юм аа.
- Эртээд уучлаарай. Чи мэднэ, миний эргэн тойрон ямар их хүн байдгийг. Тэр дунд надад сайн сайхныг хүсдэг нь ч байхад хорлох гэсэн нь ч ялгаагүй байж л байдаг. Намайг ямар нэг алдаа гаргахыг хүлээсээр л. Тиймээс болгоомжтой байгаад өг.
- Ойлголоо миний буруу.
- Би амлалтаа мартаагүй ээ.
- Юу тэр вэ?
- Бэлэг.
- Аан тэр үү…
- Чамд хослол байдаггүйг санаад авсан юм. Дараа хэзээ нэг өдөр хэрэг болох байх.
- Миний размерийг ч мэдэхгүй байж…
Минжэ дотроо дуртай байх ч гаднаа дургүйлхсэн аястай байхыг харсан Тэхён инээд алдана.
- Би яахаараа хамт унтсан хүнийхээ размерийг мэдэхгүй байх юм. Гарыг нь дээш хүлэх үе миний гарнаас хэр богино байсныг, хөлийг нь дээш өргөн доороос нь хийхэд хөл нь хэр урт байсныг, тэврэхэд миний цээжний хаагуур ирдэг…
- Болно оо.
Минжэ бага зэрэг ичсэн бололтой доош харан хэлэхэд Тэхён инээмсэглэн 'Өлсөж байна хоол өгөөч' гэх нь тэр.
- Ямар мөнгөгүй хүн бишдээ ирэхдээ идэж байлдаа.
- Гадуур юм идчихвэл энд ирээд чамайг л идмээр санагдах нь ээ.
- За болно оо. Хоол хийж өгье.
- Удаан ирээгүй юм байна. Гэрийг чинь ахин сонирхое.
- Чамайг ирээд тухтай байг гээд юуг нь ч өөрчлөөгүй ээ.
- Энэ ширээ болон хана их л өөрчлөгдсөн харагдах юм.
- Ааш наадах чинь…
Минжэ түүнрүү ичингүйрэн гүйж очин битгий хар гэх шиг нүдийг нь гараараа таглан авах нь тэр.
A/N: Ямар төгсгөл хүсч байна?
YOU ARE READING
••Stay With Me?••[COMPLETED]
Short StoryKim Minjae & Kim Taehyung /bxb short story +18/ Start: 2018-12-08 End: 2020-04-17 Author: "Tony"
![••Stay With Me?••[COMPLETED]](https://img.wattpad.com/cover/156887302-64-k129186.jpg)