+6+

992 151 2
                                        

2001-08-25

Өнөөдөр хагассайн өдөр. Ээжийг 7 сартай жирэмсэн гэсэн. Магадгүй миний дүү удахгүй төрөх байх.

Би нүүж ирснээсээ хойш хашаагаа усалж байгаа. Эхэндээ ч усны хоолойг нь барьж дийлэхгүй алдаад загнуулдаг байсан ч одоо сурчихсан шүү. Ээжийн гэдэс аймар томорчихсон. Тэгээд юм хийхэд хэцүү байгаа харагдсан. Тийм болохоор би тусалж байгаа.

Ээж ойрд их сайхан ааштай байгаа. Байнга гэдэстэйгээ яриад л. Би бас яримаар л байна. Бас хүрч үзмээр байна. Гэхдээ ээж намайг ойртуулдаггүй. Аав хүртэл хүрээд л байхад би л болохгүй юм байх. Дүү маань айчих юм болов уу?

Бас тэд нэр бодож байгаа. Би сонирхоод өөрийн нэрний тухай асуусан чинь хогноос олсон гэсэн. Хогноос тийм бичиг гэнэт гараад ирвэл гоё гэсэн үг байхаа. Би нэрэндээ их дуртай. Манай дүүгийн нэр ч бас тэгээд гараад ирдэггүй юм байхдаа. Аав ээж хоёр бодож олох гэж их зовж байх шиг байсан. Над шиг л аав ээжийгээ зовоохгүй хаанаас ч юм бэ нэр нь гараад ирвэл сайхан байхгүй юу.

Манай хашаа зөндөө ногоорсон. Би тэднийг намайг магтахыг хүлээгээд л байгаа ч огт тийм юм болсонгүй. Уг нь би үсэг сураад 20 хүртэл тоолж сурсан юмсан. Даанч тэд мэдэхгүй.

Багш хэлэхдээ гэртээ хариад ээж аавдаа шалгуулж байгаарай гэсэн ч тэд намайг сонсолгүй өрөөндөө орж үз л гэж хэлдэг. Дараа нь сонсоогүйдээ харамсахвийдээ.

Ойрд өвөө эмээ их ирэх болсон. Тэгээд ээжийн гэдсийг илээд л. Бас гоё идэх юм авчирдаг. Надад ихийг өгдөггүй л дээ. Гэхдээ надаа жоохон байхад л хангалттай.

Уг нь багш намайг намар ирэхдээ таргалаад ирээрэй гэсэн. Би жингийн дутагдалтай байна гэсэн. Гэхдээ надад миний бие зүгээр л санагдаж байгаа. Ээжийн хэлдэг шиг үхчих хэмжээнд хүрээгүй л бол зүгээр байх.

Манай хөршүүд бас л надтай тоглодоггүй. Гэхдээ би нэг их гараад байдаггүй л дээ. Хааяа нэг гарахад гадуур олон хүүхэд харагддаг ч над дээр ирдэггүй. Би хашаанаасаа гарж болдог байсан бол гоё байхгүй юу.

Гадаа халуун болохоор өдөржин зүлэг хараад суухаар би их борлож байгаа. Ээж харчихаад халтайсан юм чинь битгий өдөржин гараад бай гэсэн. Тиймээс би зүлгээ усалчихаад л гэртээ орж байгаа.

Өрөөндөө би хүссэнээ хийж болох ч юу хийхээ мэдэхгүй юм. Надад ганц ч тоглоом байхгүй. Цэцэрлэгт хэрэглэж байсан цаас харандаанууд л байдаг болохоор би зураг зурдаг. Гэхдээ ээж харангуутаа л ураад хаячихдаг. Бас намайг зоддог.

Би зүгээр л та нарын надад хийдэг үйлдлүүдийг зурсан шүү дээ. Тийм юм зурж болдоггүй юм болов уу?

Дүүгээ л хурдан харах юмсан. Хамт тоглоод л. Заавал гарах шаардлагагүй гоё байхдаа.

"Хурдан дүүг минь харуулж өгөөрэй бурхан минь"

••Stay With Me?••[COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя